Ухаалаг мэдээ

Таны дансанд хийгдсэн гүйлгээ бүрийн мэдээллийг гар утсандаа шууд хүлээн авах, өөрийн дансаа хянах боломжийг Ухаалаг банк бүрдүүлдэг.

“Ухаалаг мэдээ” үйлчилгээний давуу талууд:

  • Таны дансанд хийгдсэн 5000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй орлого зарлагын мэдээллийг таны гар утсанд цаг алдалгүй мэдээлнэ;
  • Аль үүрэн телефоны хэрэглэгчид Ухаалаг мэдээ үйлчилгээг ашиглах боломжтой;
  • Дансныхаа зарцуулалтыг тогтмол хянах учир дансны хуулгаа авах гэж банкинд ирэх шаардлагагүй;
  • Картаар төлбөр тооцоо хийхэд илүү эсвэл давхар гүйлгээ хийгдэж магадгүй гэж санаа зовох шаардлагагүй;
  • Төлбөрийн картаа алдасанаас гарах аливаа эрсдлээс хамгаалагдана. 

Шимтгэл хураамж:

Гүйлгээ тутамд 50 төгрөг

Ухаалаг мэдээ үйлчилгээний хэрэглэгч болох: 

  • Харилцагч та ‘Интернэт банк’ үйлчилгээгээр дамжуулан банкны салбар, нэгжид очихгүйгээр ‘Ухаалаг мэдээ’ үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой;
  • Мөн ХААН Банкны өөрт ойр байрлах салбар, нэгж дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж ‘Ухаалаг мэдээ’ үйлчилгээг авах боломжтой.