И-Биллинг

Харилцагч та хэрэглээний төлбөр болох Цахилгаан, Контор, СӨХ, Кабель, Интернэт, Түрээсийн төлбөрөө төлөх гэж сар бүр банкинд очиж дугаарлан зогсох шаардлагагүй боллоо.  И-Биллинг үйлчилгээ нь таны цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэж банкинд ирэлгүйгээр хурдан шуурхай хэрэглээний төлбөрөө үнэгүй төлөх боломжийг олгодог үйлчилгээ юм.

И-Биллинг үйлчилгээний боломжууд:

Автомат - Биллинг:  

Та дурын салбар, нэгж дээр нэг удаа ирж сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө өөрийн харилцах, карт, хадгаламжийн данснаас автоматаар суутгуулах хүсэлт гарган БИЛЛИНГИЙН ГЭРЭЭ байгуулах ба банк заасан хугацаанд ирсэн нэхэмжлэлийн дагуу холбогдох төлбөрийг автоматаар татах боломжтой.

Интернэт банк-Биллинг:

Интернэт банк үйлчилгээний хэрэглэгч та  интернэт банк үйлчилгээний и-биллинг цэсээр дамжин хэрэглээний төлбөрөө лавлаж төлөх боломжтой.

Смарт аппликейшн-Биллинг: 

Ухаалаг банк үйлчилгээний хэрэглэгч та ухаалаг гар утастай бол ХААН Банкны аппликейшныг гар утсандаа татаж суулгаснаар банкны бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна хэрэглээний төлбөрөө лавлаж, төлөх боломжтой.

Шимтгэл хураамж:

Үнэ төлбөргүй

И-Биллинг үйлчилгээний хэрэглэгч болох:

  • Харилцагч та ‘Интернэт банк’ үйлчилгээгээр дамжуулан банкны салбар, нэгжид очихгүйгээр ‘И-Биллинг’ үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой;
  • Мөн ХААН Банкны өөрт ойр байрлах салбар, нэгж дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж ‘И-Биллинг’ үйлчилгээг авах боломжтой. 

И-Биллинг үйлчилгээний гарын авлагатай ЭНД дарж  танилцана уу.