Хугацаагүй хадгаламж

Харилцагч та ХААН Банкинд хугацаагүй хадгаламжийн данс нээлгэснээр хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой ба мөнгөн хөрөнгөндөө энгийн болон хүүнээс хүү тооцох аргаар хүү бодуулах юм.

Бүрдүүлэх материал: 

Монгол улсын иргэн:

- Иргэний үнэмлэх эсхүл Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт" 

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн:

- Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт"

- Оршин суух зөвшөөрөл

Оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэдийн хувьд хүсэлт тус бүрээр судлан үзэж данс нээх эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэмэлт материал (банкны тодорхойлолт, ажил олгогчийн тодорхойлолт гэх мэт) бүрдүүлж өгөх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны харилцагчийн мэдээллийн төв 1917 дугаараас авна уу.

Энгийн хугацаагүй хадгаламж

Тодорхой хугацаа заахгүйгээр мөнгөө хадгалж, дансны үлдэгдэлдээ хүү бодуулж хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой хадгаламжийн төрөл. Хугацаагүй хадгаламжийг төгрөг болон нэр бүхий валютаар, хамтран эзэмшигчтэйгээр нээж болно.

Дэлгэрэнгүй


Хүүнээс хүү тооцох хугацаагүй хадгаламж

Орлого, зарлагын гүйлгээний хязгаарлалтгүйгээр хүүнээс хүү тооцох онцгой үйлчилгээг харилцагч танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй