Картаар үйлчлэгч байгууллагууд

ХААН Банк нь VISA, UNIONPAY болон Үндэсний брэнд ₮ картуудыг гаргахын зэрэгцээ үйлчилгээний байгууллагуудад ПОС машин буюу төлбөрийн карт уншигч машин  суурилуулан харилцагчиддаа  бэлэн бус төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилготой ажиллаж байна. 

ХААН Банк нь Картаар үйлчлэгч байгууллага /КҮБ/-даа дараах  давуу талыг  санал болгон ажиллаж байна. Үүнд:

  • Бүх төрлийн Дотоодын болон Олон улсын картуудыг төлбөрт хүлээн авна;
  • КҮБ-ын үйлчилгээний лавлах төв 11-332345 дугаарт 24/7 цагийн турш ПОС терминалын засвар үйлчилгээ, төлбөр тооцоо, цаасны дуудлагыг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэнэ;
  • ПОС терминалаар хийгдэж буй гүйлгээний хуулгыг онлайн сүлжээгээр 24 цагийн турш шалгаж хянах боломжтой;
  • КҮБ нь ХААН Банкны төлбөрийн карт эзэмшигчид бэлэн мөнгө олгох Cash Back үйлчилгээг авах боломжтой;
  • КҮБ нь кассын машин болон ПОС терминалыг холбосон ECR POS үйлчилгээг авснаар ПОС дээр гараар дүн оруулахгүй, орон алдаж гүйлгээ хийх эрсдэлээс сэргийлнэ;
  • ПОС терминалын гүйлгээний баримтын цаасыг үнэгүй бэлтгэн хүргүүлж ашиглах явцад заавар зөвлөгөө өгч гарын авлагаар ханган ажиллаж байна;
  • ПОС терминалаар хийгдэж буй гүйлгээний орлогыг өдөртөө багтаан КҮБ-ын дансанд дамжуулдаг.

ХААН Банкны ПОС терминалын шимтгэл, нөхцөл:   

Агуулга Шимтгэл
ПОС төхөөрөмж суурьлуулах  Үнэгүй
Гүйлгээний шимтгэл Дотоодын карт 1%
Олон улсын карт 3%
 

ХААН Банкны КҮБ болоход тавигдах шаардлага: 

  • Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд байна;
  • ПОС терминал машинаар хийгдэх сарын гүйлгээний дүн 4,5 сая төгрөгөөс дээш байх.  

Бүрдүүлэх материал:

Бүрдүүлэх материал Байгууллага Иргэн
1 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар -  
2 Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл - -
3 Эзэмшигчидийн иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг - -
4 Үйл ажиллагаа явуулж буй ажлын байр нь өөрийн эзэмшилийн бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар түрээсийнх бол түрээсийн гэрээний хуулбар - -
5 Орлого төвлөрүүлэх данс нь ХААН Банкны харилцах данс байх -

 

ХААН Банкны КҮБ-д санал болгож буй бусад нэмэлт үйлчилгээнүүд:

Cash back үйлчилгээ:

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ECR POS  үйлчилгээ:

ПОС терминалыг кассын машинтай холбосноор ПОС терминал дээр худалдан авалтын дүнг дахин гараас оруулахгүй байх боломжтой юм.

Давуу тал: 

  • Худалдан авагчид үзүүлэх үйлчилгээний хурд нэмэгдэнэ;
  • ПОС терминал дээр гүйлгээний дүн зөрүүлэх, орон алдаж илүү, дутуу уншуулах эрсдэл үүсэхгүй;

Та ХААН Банкны КҮБ болохын тулд өөрт ойрхон тооцооны төвүүдэд хандан хүсэлтээ өгөөрэй.