Ухаалаг банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Khan Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжий бүхий хаанаас  ч банкны үйлчилгээг авах боломжийг Ухаалаг банк бүрдүүлдэг.

‘Ухаалаг банк’-аар та:

Гүйлгээ, шилжүүлэг хийх: 

  • ХААН Банкны данс хооронд гүйлгээ, шилжүүлэг хийх;
  • Банк хоорондын гүйлгээ,шилжүүлэг хийх;
  • Олон улсын гүйлгээ хийх.

Төлбөр төлөх: 

  • Төлбөрийн гүйлгээ хийх;
  • И-Биллинг үйлчилгээнд бүртгүүлээд хэрэглээний төлбөрөө төлөх;

Дансны мэдээллээ хянах, засах: 

  • Хувийн санхүүгээ тооцох, дансны үлдэгдэлээ шалгах;
  • ХААН Банк дахь харилцах, хадгаламжийн дансны хуулга харах, лавлах, хянах.

Бусад нэмэлт үйлчилгээ: 

  • Хадгаламжийн болон зээлийн бүтээгдэхүүний тооцооло хийх;
  • Валютын  арилжааны болон албан ханшийн мэдээ болон банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл авах;
  • Салбар тооцооны төвийн байршил, цагийн хуваарь, холбоо барих утасны нарийвчилсан мэдээ авах зэрэг үйлчилгээг гар утсаараа авах.

 

Шимтгэл хураамж: 

Төрөл

Шимтгэл хураамж

Үйлчилгээний хураамж

Банк доторх шилжүүлэг 100 төгрөг

Үйлчилгээний хураамж Банк хооронд шилжүүлэг 300 төгрөг

ОУ-ын шилжүүлэг

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гадаад төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцлийн дагуу тооцно.

Интернэтэд холбогдон 2G, 3G тохиргоо хийгдсэн эсвэл Wi-Fi сүлжээнд холбогдсон байх шаардлагатай;

Гар утсанд тавигдах шаардлага: 

  • Байршлын мэдээллийг харахын тулд утасныхаа GPS тохиргоог асаасан байна;
  • Гар утасны үйлдлийн систем: Iphone-IOS 4.3 ба түүнээс дээш, Blackberry 5.0-7.1 хооронд, Android OS 2.3 ба түүнээс дээш.

Ухаалаг банкны хэрэглэгч болох: 

  • Интернэт банкны үйлчилгээний эрхтэй харилцагчид энэхүү үйлчилгээний эрх шууд үүсдэг тул банкны салбарт очиж хүсэлтийн маягт бөглөх шаардлагагүй. Интернэт банк үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан банкны үйлчилгээг авах боломжтой;
  • Интернэт банкны үйлчилгээнд бүртгүүлээгүй харилцагчид ХААН Банкны өөрт ойр салбар, нэгж дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж, хүсэлтийн маягт бөглөсөнөөр интернэт банкны хэрэглэгч болох боломжтой. 

Ухаалаг банкны гарын авлагатай ЭНД дарж  танилцана уу.