Санхүүгийн түрээс

Бизнес эрхлэгч та ХААН Банкны санхүүгийн түрээсийн үйлчилгээнд хамрагдсанаар өөрийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай, эдийн засгийн үр ашиг авчрах тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн түрээсийн гэрээгээр эзэмшин ашиглаж, бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх боломжтой.
 

Санхүүгийн түрээсийн нөхцөлүүд:

 

Төгрөг

Ам.доллар

Түрээсийн дээд хэмжээ:

Тухайн тоног төхөөрөмжийн үнэ, бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно.

Түрээсийн хугацаа:

6-60 хүртэл сар

Хүү* /Сараар/:

2.2%-1.7%

6-12 хүртэл сар 1.7%-1.1%

13-24 хүртэл сар 1.7%-1.2%

25-36 хүртэл сар 1.7%-1.3%

36-60 хүртэл сар 1.7%-1.4%

Түрээсийн урьдчилгаа төлбөр:

Урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ 15%-40%

Өргөдлийн хураамж:

15,000 төгрөг

15 ам.доллар

Түрээсийн үйлчилгээний шимтгэл:

Гэрээний үнийн дүнгийн 1% буюу 1.5 сая төгрөг

Гэрээний үнийн дүнгийн 0.5% буюу 1500 ам.доллар

 Санхүүгийн түрээсийн зүйлд тавигдах шаардлага: 

  • Гэрээтэй байгууллага, иргэний борлуулж буй бараа бүтээгдэхүүнээс сонгосон байна;
  • Шинэ эсвэл Монгол улсад ашиглагдаж байгаагүй хөрөнгө байх;
  • Монгол Улсын байгаль орчны тухай хууль, дvрэм, журам ба стандарт шаардлага хангасан байх;
  • Тvрээслэгчийн бизнесийн vйл ажиллагааны зорилго, чиглэлд нийцсэн, эдийн засгийн vр ашиг авчрах хөрөнгө байх;
  • Хэрэглээний шинж чанартай хөрөнгөд хамаарахгүй байх. Тухайлбал автомашин (5 тонн хүртэл даацтай), мотоцикл, гэр ахуйн хэрэглээний цахилгаан бараа, гар утас гэх мэт.

Санхүүгийн түрээс хүсэгчид тавигдах шаардлага: 

  • Тvрээсийн зvйлээ сонгосон байх;
  • Бизнесийн орлогоор санхvvгийн тvрээсийн төлбөр болон хvvг төлөх чадвартай байх;
  • Тухайн чиглэлээр ажиллаж байсан эсвэл бизнес эрхэлж байсан 1-ээс доошгvй жилийн туршлагатай байх;
  • Тvрээсийн зvйлийн урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай байх;
  • Тvрээсийн зvйлийг ашиглах чадвартай мэргэшсэн боловсон хvчинтэй байх;
  • Шаардлагатай тохиолдолд Батлан даалт болон нэмэлт барьцаа хөрөнгө гаргах боломжтой байх;
  • Банкны салбар тооцооны төв байрладаг орон нутагт vйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг байх.

Бүрдүүлэх материал: 

  • 1 хувь цээж зураг, Иргэний үнэмлэх эх хувиар эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Түрээсийн зүйлийн үнийн нэхэмжлэх;
  • Тоног төхөөрөмжийн танилцуулга;
  • Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийн хувьд гаалийн мэдүүлгийн хуулбар;
  • Урьдчилгаа төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг харилцах дансанд байршуулсан байх;
  • Түрээсийн зүйлийг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ;
  • Орлого баталгаажуулах баримт бичиг;
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаа хөрөнгийн бичиг баримтууд, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл;
  • ҮХХЭБГазар тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагаа,болон аймаг Нийслэл, сум, дүүргийн Газрын албанаас газрын төлбөр төлөгдөж тооцоо нийлсэн акт;
  • Бусад банк болон ББСБ-аас зээл авч байсан бол түүнтэй холбоотой баримтууд;
  • Бусад.

Аж ахуй нэгж, байгууллагын хувьд нэмэлт бүрдүүлэх материал: 

  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл;
  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
  • Аудит, Татварын албаар баталгаажуулсан сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
  • Санхүүгийн түрээсийн үйлчилгээ авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр. 

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 2.60% -2.09% (USD 2.04% -1.33%)