Худалдааны санхүүжилт

ХААН Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк ба Олон Улсын Санхүүгийн Корпорацийн гадаад худалдааны санхүүжилтийг эрчимжүүлэх хөтөлбөрүүдийн хүрээнд Дэлхийн 600 гаруй банктай холбогдож Гадаад худалдааны санхүүжилтийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Үүнд:

  • Баримтат аккредитив (Documentary Letter of Credit)
  • Инкасс (Collection)
  • Банкны баталгаа (Bank Guarantee)

 

Баримтат аккредитив

Импортлогчийн банкнаас Экспортлогчид зориулан гаргах төлбөрийн баталгаа буюу төлбөр гүйцэтгэх үүрэг юм. Экспортлогч нь баримтат аккредитивын нөхцлийн дагуу бараагаа ачуулсан тухай бичиг баримтуудыг банкинд бүрдүүлж өгсний дагуу банк төлбөрийн үүрэг гүйцэтгэх нөхцөлтэй байна.

Дэлгэрэнгүй


Инкасс

Экспортлогч бараа ачуулсаны нотолгоо болох холбогдох бичиг баримтаа Импортлогчийн банкинд явуулж, төлбөрөө цуглуулж төлүүлэх үйлчилгээ юм. Хэрэв Та худалдааны түнштэй удаан харилцаатай, итгэлтэй байдаг бол энэхүү үйлчилгээгээр төлбөр тооцоогоо хийх нь тохиромжтой.

Дэлгэрэнгүй


Гадаад баталгаа

Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр гаргасан анхны нэхэмжлэлийг үндэслэн үүрэг гүйцэтгүүлэгчид мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээж байгаад гаргах баталгаа, батлан даалт юм.

Дэлгэрэнгүй