ХААН Банкны Бизнес Инкубатор төв

ХААН Банк нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах гэсэн єєрийн зорилгыг хэрэгжүүлэх, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнтэй хамтдаа хєгжих зорилгоор 2006 оны 08 дугаар сард ХААН Банкны Инкубаторыг санаачлан байгуулсан билээ.

Бизнес эрхлэгчдийг дэмжих ХААН Банкны Бизнес Инкубатор тєв:

  • Бизнес эрхлэгчидтэйгээ илүү ойр байх,
  • Бизнес эрхлэгчдэд зєвхєн зээл олгоод зогсох биш, зөвлөгөө өгөх.
  • Бизнес эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах.
  • Бизнесийн шийдвэр гаргахад нь шинэ мэдээ мэдээллээр хангах.
  • Бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих. 

ХААН Банкны Бизнес Инкубатор тєвийн зорилго:

  • Бизнес, санхүүгийн сургалт, зєвлєгєє єгєх замаар бичил болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад санхүүгийн мэдлэг олгож, бизнесээ амжилттай эрхлэн хєтлєх ур чадвартай болгох
  • Бизнес эрхлэгчдийн бизнесийн цар хүрээ, зах зээлд эзлэх байр суурийг єргєжүүлэхэд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж улмаар үндэсний хэмжээний томоохон бизнес эрхлэгч болоход нь тусалж, дэмжих
  • Санхүүгийн хариуцлагатай харилцагчдыг бэлтгэх

ХААН Банкны Бизнес Инкубатор тєв нь харилцагчиддаа хандсан дараах үндсэн дєрвєн чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.

  1. Бизнесийн зєвлєгєє - Мэргэжлийн түвшинд тєсєл боловсруулах болон тєслєє хэрэгжүүлэх арга замуудыг сонгоход туслалцаа үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчдэд тэдний үйл ажиллагааны онцлогт тохирсон банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ тухайлбал олон улсын байгууллагуудаас зарлаж буй тєслийн зээлүүд болон тэдгээрт тавигдах онцлог шаардлагуудыг танилцуулахын зэрэгцээ бусад хэрэгцээтэй мэдээллээр ханган ажиллаж байна.
  2. Сургалт, семинар зохион байгуулах – Бизнес эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгож, бизнесээ амжилттай удирдан хєтлєхєд нь зориулж бизнесийн холбогдолтой тєрєл бүрийн сэдвүүдийг хамруулан нэг удаагийн болон шаталсан сургалт семинар, уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
  3. Холбох үйлчилгээ – Бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин цар хүрээг нь єргєжүүлэх зорилгоор бизнес түншлэлийн харилцаа бий болгоход тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  4. Мэдээлэл түгээх үйлчилгээ – Бизнес эрхлэгчдэд зориулан бизнес форум, үзэсгэлэн яармаг болон бусад томоохон арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдэд бизнесээ амжилттай эрхлэхэд нь зайлшгүй шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж байна.

Хэрэв танд бизнесээ удирдан хєтлєхєд тань мэргэжлийн зєвлєгєє, мэдээлэл шаардлагатай байгаа бол урт хугацаатай, хүү багатай тєслийн зээлд хамрагдах хэрэгцээтэй байгаа бол ямар нєхцөлүүд тавигдах болон зээлд хэрхэн хамрагдах талаар зєвлєгєєг бидэнд хандан аваарай.

Бид Танд туслахдаа баяртай байх болно.