Валют арилжаа

ХААН Банк нь Танд валютын арилжааны дараахь нөхцөлүүдийг санал болгож байна.

  • ХААН Банк валютын арилжааны дотоодын зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд өргөн сүлжээ нэгжээрээ дамжуулан харилцагчдын валютын арилжааны хэрэгцээг өндөр түвшинд хангаж байна.
  • Гадаад валютыг худалдах, худалдан авах /бэлэн болон бэлэн бус/ өдөр тутам вэб хуудсаар дамжуулан нийтлэх ба өөрчлөлт орсон тухай бүр шинэчлэнэ.
  • ХААН Банк харилцагчийн эрэлт хэрэгцээнд тохируулан бэлэн ба бэлэн бус хэлбэрээр USD, EUR, CNY, JPY, CHF, GBP, CAD, AUD, KRW, RUB, SGD, NZD, HKD-ын арилжааг түргэн шуурхай гүйцэтгэж байна. 
  • Харилцагчийн валют арилжаа хийсэн давтамж болон арилжааны үнийн дүнгээс шалтгаалан арилжааны ханшийг уян хатан тогтоож, хөнгөлөлт үзүүлдэг. 
  •  Гадаад худалдаа хийдэг харилцагчиддаа зориулж валютын ханшийн эрсдэлээс хамгаалах Своп, Форвард хэлцэлийг санал болгодог.

Спот арилжаа

Ажлын 2 өдрийн хугацаатай хийгдэх арилжаа бөгөөд банкны арилжааны 80-90%-нь энэ төрөл дээр хийгддэг.

Своп арилжаа

Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр харилцагчийн хүсэлтээр хийж болох арилжаа бөгөөд харилцагчийг ханшийн эрсдэл болон төлбөр хийх гэж буй валютын эрсдэлээс хамгаалдаг давуу талтай. Хугацааны хувьд манай банкны хувьд дээд тал нь 3-н сарын хугацаатай хийнэ. Тухайн харилцагчийн банктай харилцсан байдал, үүргээ биелүүлж байсан байдал зэрэг итгэлцэлийг харгалзан үзэж энэ арилжааг санал болгоно.

Форвард арилжаа

Ирээдүй цагт ханш тохиролцон гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын 2-өдрөөс дээш хугацаатай арилжааны төрөл бөгөөд мөн харилцагчийг ханшны эрсдэлээс хамгаалах зорилготой. Дээд тал нь 6-н сарын хугацаатай бөгөөд мөн тухайн харилцагчийн банктай харилцсан байдал, үүргээ биелүүлж байсан байдал , ялангуяа том харилцагчдад энэ арилжааг санал болгоход тохиромжтой.