Энгийн харилцах данс

Та ХААН Банкинд харилцах данс нээлгэснээр өөрийн төлбөр тооцоогоо банкны онлайн сүлжээгээр дамжуулан хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болно. Та MNT, USD, EUR, CNY, RUB, GBP, JPY, KRW, CHF, AUD, HKD, CAD, NZD, SGD гэсэн валютуудаар харилцах данс нээлгэх боломжтой.

Энгийн харилцах дансны давуу талууд:

  • Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ хийнэ.
  • Гадаад, дотоодын шилжүүлэг хийнэ.
  • Төрөл бүрийн валют худалдах буюу худалдан авна.
  • Тогтмол хугацаанд дансны хуулга авч өөрийн дансаа хянан зохицуулна.
  • Бүх төрлийн цахим банкны үйлчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
  • Мөнгөн хуримтлалтай болоход туслах хуримтлалын үйлчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Энгийн харилцах дансны нөхцөл:

Дансны доод үлдэгдэл Жилийн хүү Данс нээх
1,000 Төгрөг буюу түүнтэй тэнцэх валют Хүүгүй үнэгүй

 Энгийн харилцах дансны шимтгэл, хураамж:

Данс хөтөлсний хураамж Бэлэн зарлагын гүйлгээ Бэлэн бус зарлагын гүйлгээ Данс хаах
Бэлнээр байршсан Бэлэн бусаар байршсан Банк дотор Банк хооронд Бэлэн бусаар Бэлнээр
Сард 200 төг УБ хот, аймгийн төвvvд: 300 төг,
сум суурин газарт :1,000,000 төг хvртэл 200 төг,
1,000,001-10,000,000 бол 200төг+0.01%
10,000,001-с дээш 200 төг+0.2%*
/тэтгэврийн орлогоос хураамж авахгvй/
200 төг 500 төг 200 төг 3,000 төг

Бүрдүүлэх материал: 

Монгол улсын иргэн:

- Иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт"

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн:

- Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт"

- Оршин суух зөвшөөрөл

Оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэдийн хувьд хүсэлт тус бүрээр судлан үзэж данс нээх эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэмэлт материал (банкны тодорхойлолт, ажил олгогчийн тодорхойлолт гэх мэт) бүрдүүлж өгөх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны харилцагчийн мэдээллийн төв 1917 дугаараас авна уу.