Цалингийн харилцах данс

ХААН Банкны гэрээт байгууллагуудын ажилтнуудын цалинг тавьж олгох харилцах данс. Тухайн цалингийн харилцах данс нь энгийн харилцах дансны хэлбэрээр ашиглагдах боломжтой.

Цалингийн харилцах дансны давуу талууд:

  • Хvссэн vедээ өөрийн данснаасаа мөнгө гаргах боломжтой;
  • АТМ болон картаар үйлчлүүлэгч байгууллагаар үйлчлүүлнэ;
  • Бүх төрлийн цахим банкны үйлчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу;
  • Цалингаасаа бусад орлогыг дансандаа хийн хуримтлуулж болно;
  • Нэрийн дансны vлдэгдэлд банк хvv төлнө;
  • Биeдээ болон гэр орондоо бэлэн мөнгө хадгалах эрсдэлээс хамгаалагдана;
  • Цалингаасаа илvv гарсан хэрэгцээндээ цалингийн зээл авч болно;
  • Данснаасаа аливаа төлбөр хийж, эсвэл өөр дансанд шилжvvлж болно;
  • Мөнгөн хуримтлалтай болоход туслах хуримтлалын үйлчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Цалингийн харилцах дансны нөхцөл:

Дансны доод үлдэгдэл Жилийн хүү Данс нээх
Шаардахгүй 3.6% Vнэгvй

 Цалингийн харилцах дансны шимтгэл, хураамж:

Бэлэн мөнгөний орлого Бэлэн зарлагын гүйлгээ Бэлэн бусаар Данс хаах
Бэлнээр байршсан Бэлэн бусаар байршсан Банк дотор Банк хооронд Бэлэн бусаар Бэлнээр
Шимтгэлгүй (MNT) УБ хот, аймгийн төвvvд: 300 төг, сум суурин газарт: 1,000,000 төг хvртэл 200 төг; 1,000,001-10,000,000 бол 200төг+0.01%; 10,000,001-с дээш 200 төг+0.2%*; /тэтгэврийн орлогоос хураамж авахгvй/ 200 төг 500 төг 200 төг УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг
Шимтгэлгүй (USD)

УБ хот, аймгийн тєвvvд: 300 тєг, сум: 200 тєг

УБ, аймгийн төвүүд 300 төг; сум 200 төг +УБ, Эрдэнэт, Дархан 0.20%, бусад 0.35%  

200 төг 500 төг 200 төг УБ хот, аймгийн төвүүд - 300 төг; сум - 200 төг

Бүрдүүлэх материал: 

- Иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн:

- Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт"

- Оршин суух зөвшөөрөл

Оршин суух зөвшөөрөлгүй гадаадын иргэдийн хувьд хүсэлт тус бүрээр судлан үзэж данс нээх эсэхийг шийдвэрлэх бөгөөд нэмэлт материал (банкны тодорхойлолт, ажил олгогчийн тодорхойлолт гэх мэт) бүрдүүлж өгөх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны харилцагчийн мэдээллийн төв 1917 дугаараас авна уу.