Хүүхдийн мөнгөний харилцах данс

Төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг олгоход зориулсан энгийн харилцах данс. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын хөгжлийн сан, Улсын төсвөөс олгогдож буй мөнгийг дамжуулан олгоход зориулсан ХААН Банкны бүтээгдэхүүн ба 0-18 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийг дамжуулан олгодог данс юм.

Хүүхдийн мөнгөний харилцах дансны давуу талууд:

  • ХААН Банкны хамгийн өндөр хүүтэй “Боловсрол - Хүүхдийн ирээдүй” болон бусад харилцах, хадгаламжийн дансанд тэтгэмжээ шилжүүлэх хүсэлт гарган автоматаар шилжүүлж, хуримтлал үүсгэж болно;
  • "Боловсрол - Хүүхдийн ирээдүй” хадгаламжинд шилжүүлэн хадгалснаар хамгийн өндөр хүүтэй хадгаламж үүсгэн, та хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийх боломжтой;
  • 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн тэтгэмжийг авч буй эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн нэрээр хүү өндөртэй хугацаагүй хадгаламжийн данс нээн байршуулж болно.

Хүүхдийн мөнгөний харилцах дансны нөхцөл:

Дансны доод үлдэгдэл Жилийн хүү Данс нээх
0 Төгрөг буюу тvvнтэй тэнцэх валют Хүүгүй Vнэгvй

 Хүүхдийн мөнгөний харилцах дансны шимтгэл, хураамж:

Бэлэн зарлагын гүйлгээ Бэлэн бус зарлагын гүйлгээ Данс хаах
Бэлнээр байршсан Бэлэн бусаар байршсан Банк дотор Банк хооронд Бэлэн бусаар Бэлнээр
Хураамжгүй 200 төг 500 төг 200 төг 3,000 төг

Бүрдүүлэх материал: 

- Иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспорт

- Бүрэн бөглөсөн ХААН Банкны "Данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонгох хүсэлтийн маягт".