Өрхийн зээл

Зээлийн зориулалт:

Иргэний хувийн болон өрхийн бэлэн мөнгөний бүхий л хэрэгцээнд зориулагдах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгох зээл юм.

 

Зээлийн нөхцөл  Төгрөг
Зээлийн хэмжээ: 30 сая хүртэл төгрөг 
Зээлийн сарын хүү*:  2.5%-2.2% /жилийн 30.0%-26.4%/ 
Зээлийн хугацаа:  24 хүртэл сар

Хураамж шимтгэл:

Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн 1.0% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг

Тавигдах шаардлага:

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажиллаж байна;
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх.

Бүрдүүлэх материал

  • Сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Цалингийн орлоготой бол: Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга;
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Бусад орлогыг тодорхойлох баримт;
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
  • Бусад банк болон ББСБ-аас авсан төлөгдөөгүй зээлийн өрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ, дансны хуулга/төлбөр төлсөн баримт.

Та бүхэн өөрийн санхүүгийн хэрэгцээнд тохирох бүх төрлийн хэрэглээний зээлийг ХААН Банкны салбар тооцооны төвүүдээс авах боломжтой.

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 2.59% -2.29%