Хадгаламж барьцаалсан зээл

Зээлийн зориулалт:

ХААН Банкинд төгрөгийн болон валютын хугацаат хадгаламжтай иргэд болон байгууллагын санхүүгийн хэрэгцээг хангах зорилгоор олгогдоно.

Зээлийн нөхцөлүүд:

  Төгрөг Доллар Юань
Зээлийн хэмжээ *Нийт хадгаламжийн 90 хувиас хэтрэхгүй
Зээлийн хүү Хадгаламжийн жилийн хүү+6% Хадгаламжийн жилийн хүү+3.6% Хадгаламжийн жилийн хүү+ 1.5%
Зээлийн хугацаа Хадгаламжийн дуусах хугацаагаар тогтооно 

*Урьдчилж хүү олгодог хугацаат хадгаламжийн хувьд нийт хадгаламжийн 80 хувиас хэтрэхгүй.

Хураамж шимтгэл:

Зээлийн өргөдлийн хураамж: 1,000 төгрөг 1 ам доллар 10 юань.

Тавигдах шаардлага:

  • ХААН Банкинд хугацаатай хадгаламж эзэмшигч/хамтран эзэмшигч байх;
  • ХААН Банкинд хугацаатай хадгаламж эзэмшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болох буюу захиран зарцуулах эрхээ итгэмжлэлээр авсан байх;
  • Зээл хүсэгч нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх. 

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Итгэмжлэлээр зээл авах тохиолдолд нотариатаар батлуулсан итгэмжлэл;
  • Хугацаат хадгаламжийн гэрээ;
  • Байгууллагын хувьд тухайн байгууллагын удирдлага буюу эрх бүхий албан тушаалтны хадгаламж барьцаалсан зээл авах тухай албан хүсэлт, /удирдлагад зээл авах эрх олгосон ТУЗ-ийн шийдвэр/Хувь нийлүүлэгчдийн хурлын протокол/.