Барилгын зээл

Зээлийн зориулалт:

Барилгын норм дүрмийн дагуу боловсруулж, магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн барих орон сууцны барилга, орон сууцны бус барилга, инженерийн байгууламж барихад зориулагдана.

Зээлийн нөхцөлүүд:

  Төгрөг Доллар
Зээлийн хэмжээ: Барилгын нийт төсөвт өртгийн 70 хувиас хэтрэхгүй
Зээлийн хүү: 26.4%-20.4% (сарын 2.2%-1.7%) 20.4%-13.2% (сарын 1.7%-1.1%)
Зээлийн хугацаа: Худалдан борлуулах зорилгоор орон сууцны барилга, инженерийн байгууламж барих зээлийн хувьд: 36 хүртэл сар,
Өөрөө ашиглах зорилгоор орон сууцны бус барилга барих зээлийн хувьд: 84 хүртэл сар

Хураамж шимтгэл:

Зээлийн өргөдлийн хураамж: 15,000 төгрөг, 15 ам доллар
Зээл олгох үйлчилгээний шимтгэл:

  • Төгрөг - Олгосон зээлийн 1 хувь буюу 1,5 сая төгрөгөөс хэтрэхгүй,
  • Ам.доллар - Олгосон зээлийн 0.5 хувь буюу 1500 ам доллараас хэтрэхгүй.

Тавигдах шаардлага:

  • Барилгын борлуулалтын орлогоор болон бусад орлогоор зээлийг төлөх чадвартай байх;
  • Барилгын гүйцэтгэгч компани нь тухайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Барилгын холбогдох бүх зөвшөөрлүүдийг авсан байх;
  • Барилгын гүйцэтгэгч компани нь 2-оос доошгүй жил барилгын салбарт ажилласан туршлагатай байх;
  • Барилгын борлуулалтын орлогыг ХААН Банк дахь дансаараа төвлөрүүлэх ба зээлийн төлбөрт шууд төлөхийг зөвшөөрсөн байх;
  • Инженер техникийн ажилчид нь 2-оос доошгүй жил барилгын салбарт ажилласан туршлагатай байх;
  • Барилгын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн ажиллах хүч, техникийн хүчин чадал нь барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэхэд хангалттай байх;
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;
  • Бусад.

Бүрдүүлэх материал:

  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм;
  • Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол;
  • ААН, байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, цээж зураг;
  • Барилгын батлагдсан иж бүрэн зураг төсөл, мөн гадна шугам сүлжээний техникийн нөхцөлүүд, батлагдсан зургууд;
  • Барилгын төсөв;
  • Барилгын зураг төсөлд хийсэн эрх бүхий байгууллагын экспертизийн дүгнэлт;
  • Барилга барихад шаардлагатай зөвшөөрлүүд;
  • Барилгын төсөлтэй холбоотой хийгдсэн гэрээ хэлцэлүүд;
  • Барилга угсралтын ажлын календарчилсан график болон санхүүжилтын график;
  • Өөрсдийн санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт, түүний задаргаа;
  • Барилгын ил далд ажлууд, актууд, фото зураг, ажлын журнал;
  • Барилгыг худалдан борлуулах, төлбөр тооцоо хийх нөхцөлийн танилцуулга;
  • Барилгын борлуулалт/захиалгын гэрээ, төлбөр авсан баримт, дансны хуулга, борлуулалтын мэдээ;
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан;
  • Барьцаанд тавих хөрөнгийн гэрчилгээ, бусад холбогдох баримт бичгүүд;
  • Зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд;
  • Бусад.