АНУОУХА-ын Баталгаа гаргах хөтөлбөр

ХААН Банк нь АНУОУХА-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар өөрийн банкны бизнесийн зээлүүдийг зээлийн баталгаанд хамруулах эрхтэй болсон.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ: 5,000-600,000 ам.доллар болон түүнтэй тэнцэх төгрөг
Зээлийн хугацаа:  2-8 жил

Уг хөтөлбөрт дараах үйл ажиллагааг хамруулахгүй:
Үүнд:

  • Цэрэг дайны, цагдаагийн, хууль хяналтын шинжтэй үйл ажиллагаанд зориулагдсан бараа, ажил үйлчилгээ,
  • Хяналт ажиглалтын тоног төхөөрөмж, мод бэлтгэлийн тоног төхөөрөмж
  • Үргүй болгох албадлагын мэс ажиллагаа, гэр бүл төлөвлөлтийн зорилготой үр хөндөлттэй холбоотой тоног төхөөрөмж, судалгаа шинжилгээ,
  • Мөрийтэй тоглоомын бизнес,
  • Тусгай хамгаалалттай газар, түүнтэй төстэй газар нутгийг ихээхэн доройтуулахуйц үйл ажиллагаа, эсвэл дээр дурьдсан газар нутагт шинээр ургамал, амьтан нутагшуулах үйл ажиллагаа,
  • Эм бэлдмэл болон шавьж устгах бодис
  • Тансаг хэрэглээний бараа (үнэт эдлэл, согтууруулах ундаа багтана)
  • Үйлдвэрлэл явагдаж эхлэх үед дэлхийн зах зээлийн эрэлтээс давсан илүүдэл бий болгож болзошгүй, түүнчлэн АНУ-ын үйлдвэрлэгчдэд ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй түүхий эдийн экспортлох бизнесийг бий болгох буюу өргөжүүлэх
  • Тамхи, түүнчлэн тамхины үйлдвэрлэл, сурталчилгаа, хэрэглээг өргөжүүлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа
  • Мал аж ахуй, зам барих буюу засварлах, далан барих буюу түүнтэй төстэй усны байгууламж барих зэрэг ойт бүсийг сүйтгэх үр дагавар бүхий үйл ажиллагаа 
  • Байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйл ажиллагаа.