Байгууллагад зориулсан банкны үйлчилгээ

ХААН Банк бүх салбарын том, жижиг аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааны чиглэл, онцлогт тохирсон банкны цогц үйлчилгээг хүргэн ажилладаг.

Том аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хэрэгцээ, гүйлгээний хэмжээ, шаардагдах бүтээгдэхүүн үйлчилгээ болон тэдгээрийн цар хүрээ нь харилцан адилгүй байдаг.

Эдгээр аж ахуйн нэгжүүд банктай холбоотой бүхий л асуудлаараа тодорхой нэг газар, тогтсон нэг харилцааны менежертэй хамтран ажиллах сонирхолтой байдаг нь аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг авах, банктай харилцах хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг давуу талтай байдаг.

Хэрэв танай аж ахуйн нэгж, байгууллага дээр дурдсан газруудтай холбоо тогтоон харилцахыг хүсвэл тухайн газруудын харилцааны менежерүүдтэй (холбоо тогтоохыг хүссэн газрын нэр дээр даран холбоо барих хаягийг авна уу) холбоо бариарай.

Байгууллагын Банкны Газар

Том аж ахуйн нэгж байгууллагуудтай тусгайлан харилцах Байгууллагын банкны газрын харилцааны менежерүүд танай компанид шаардлагатай банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгээс хүргэн ажиллана.

Байгууллагын банкны газрын үйлчилгээний давуу талууд:

  • Банкны үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой.
  • Цаг хугацаа, зардал хэмнэнэ.
  • Бүх төрлийн бүтээгдэхүүний зөвлөгөө, мэдээллийг шуурхай авна.
  • Байгууллагын санхүүгийн хяналтыг өндөр түвшинд хийнэ.

Түүнчлэн харилцагчдад хэрэгцээтэй онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээний саналыг хүлээн авч судалгаа, боловсруулалт хийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжтой.

Холбоо барих хаяг:
Утас: 332333
Факс: 70117029
И-мэйл: corp@khanbank.com

Харилцааны менежерүүд танай байгууллага дээр хүрэлцэн очиж, ХААН Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар Англи, Монгол, Хятад, Солонгос, Япон хэл дээр танилцуулга хийхэд бэлэн.