Тендер/Сонгон шалгаруулалт

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

ХААН Банк нь монгол орон даяар нийт 514 салбар нэгжтэй Монгол улсын том арилжааны банк бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн бизнес эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагч тантай үргэлж нээлттэйгээр хамтран ажилласаар ирлээ. Манай компани бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгохдоо нээлттэй, ёс зүйтэй, шудрага байх зарчмыг баримтлан олон нийтийн хэвлэл мэдээллээр зарлан ажилладаг байсан.

Бид нээлттэй олон нийтэд хүртээмжтэй байдлыг эрхэмлэн 2013 оноос өөрийн цахим хуудсанд бэлтгэн нийлүүлэгчиддээ зориулан мэдээлэл хүргүүлэх булан нээж ажиллаж эхэллээ. Монгол улсынхаа худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх нийгмийн хариуцлагатай байдлыг эрхэмлэн үндэсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай түлхүү хамтран ажиллах бодлогыг баримталж байна.

Иймд эрхэм таны итгэлт анд болох ХААН Банктай бизнесийн таатай орчинд харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна. Таны бизнест амжилт хүсье.