Хуулийн чухал тэмдэглэгээ

ВЭБ ХУУДАС АШИГЛАХ НӨХЦӨЛ

Энэхүү вэб сайтыг ашиглахад дараах нөхцлийг мөрдөнө. Энэхүү вэб сайтыг ашиглах буюу түүгээр дамжуулан аливаа онлайн үйлчилгээнд хамрагдахаас өмнө вэ хуудас хэрэглэх нөхцлийг анхааралтай уншиж танилцана уу.

Та энэхүү вэб сайтыг ашигласнаар, холбогдох нөхцөл болон ХААН Банкны мэдээлэл хамгаалалт, нууцлалын бодлогыг хуулийн дагуу мөрдөх үүрэг хүлээж буй болно.

Хэрвээ та энэ нөхцлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд вэб сайтыг болон аливаа он-лайн үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.

КОМПАНИЙН ТУХАЙН МЭДЭЭЛЭЛ

Энэхүү вэб сайтыг ХААН Банк эзэмшиж ажиллуулдаг болно.

Монгол улсын Банкны тухай хуулийн 3-р бүлэг, 29-р зүйлийн 1 дэхь заалтыг үндэслэн 1991 оны 12 дугаар сарын 5-нд Монголбанкнаас Хаан Банкийг үүсгэн байгуулах зөвшөөрөл олгосон. Монгол Банкаас тус банкинд олгосон бүртгэлийн дугаар нь № 06 болно.

ХААН Банкны төв байр дараах хаягт оршино: Сөүлийн гудамж - 25, Шуудангийн хайрцаг - 192, Улаанбаатар - 44, Монгол Улс

2005 оны 11-р сарын 4-нд Улсын бүртгэлийн дугаар олгосны дагуу, Хаан Банкны үйл ажиллагааг зохицуулах эрх бүхий байгууллага нь Монголбанк болно.

ВЭБ САЙТЫГ АШИГЛАХ ТУХАЙ

Энэхүү вэб сайт болон түүгээр дамжуулан ашиглах аливаа онлайн үйлчилгээнүүд, түүнчлэн уг вэб сайтанд шууд холбоос бүхий аливаа мэдээллийн хэрэгслийг зөвхөн хуулинд зөвшөөрөгдсөн хувийн хэрэгцээнд, гагцхүү мэдээлэл өгөх зорилгоор ашиглана.

Энэхүү вэб сайт дахь материалыг тодорхой засаг захиргааны нэгжид хуулиар хориглосон байж болно. Эдгээр хязгаарлалтыг олж мэдэж, мөрдөх нь таны үүрэг болно.

Дараах тохиолдолд вэб сайтыг ашиглахыг хориглоно:

  • Нутаг дэвсгэрийн нэгжийн, улсын, олон улсын холбогдох хууль дүрэм журмыг ямарваа нэг хэлбэрээр зөрчиж буй бол
  • Хаан банк групын аливаа гишүүнд дээрх нутаг дэвсгэрийн нэгж буюу улсад бүртгэл хийлгэх шаардлага үүсч байгаа бол
  • Хууль бус байдлаар буюу хууль зөрчих, залилан мэхлэх зорилго буюу үр дагавар бүхий үйлдэлд ашиглаж буй бол
  • Банкны зүгээс хүсэлт гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад аливаа зар сурталчилгаа буюу ижил төстэй материал (spam) дамжуулах, хүлээж авах
  • Аливаа програм хангамж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хортой нөлөө учруулах зорилго бүхий вирус, trojan horse, worm зэрэг хортой програм буюу ижил төстэй компьютерийн код агуулсан мэдээлэл, материал зориудаар дамжуулах, илгээх, ачаалах

Энэхүү вэб сайтны аливаа хэсгийг хуулбарлах, хувилах, ахин үүсгэх, худалдахыг хориглоно.

Та дараах нэр дурьдсан зүйлст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, зүй бусаар оролдох, гэмтээх буюу хэвийн үйл ажиллагааг тасалдуулахыг хориглоно:

  • Энэхүү вэб сайтын аливаа хэсэгт
  • Энэхүү вэб сайтын хадгалагдаж буй аливаа тоног төхөөрөмж буюу сүлжээ
  • Энэ вэб сайтыг ажиллагааг хангахад болон энэхүү хуудсаар дамжуулан үзүүлж буй он-лайн үйлчилгээнд зориулагдсан програм хангамж
  • Аливаа гурав дагч этгээдийн өмчилж буюу ашиглаж буй програм хангамж, тоног төхөөрөмж болон сүлжээ


 

ВЭБ САЙТЫН АГУУЛГА

Энэхүү вэб сайт дахь мэдээлэл болон вэб сайтаар дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээ нь санхүүгийн, хөрөнгө оруулалтын, мэргэжлийн аливаа зөвлөгөө өгөх зорилго агуулаагүй болно. Энэхүү вэб сайт болон ХААН Банк групын аль нэг гишүүний эзэмшиж буй вэб сайтанд өгөгдсөн аливаа мэдээлэл нь санхүү, хөрөнгө оруулалт, мэргэжлийн ямарваа нэг зөвлөгөө үзүүлэх буюу санал болгоход зориулагдаагүй болно. Хөрөнгө оруулалтын аливаа шийдвэр гаргахын өмнө мэргэжилтэнд хандвал зохино.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

Энэхүү вэб хуудсанд танилцуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээ зарим оронд зөвшөөрөгдөөгүй байж болно. Хэрэв та итгэлтэй бус бол нэмэлт мэдээлэл авахаас өмнө тухайн улсын эрх бүхий хяналтын байгууллагаас лавлана уу.

ХААН Банкны буюу ХААН Банк Групийн холбогдох компани, хараат аж ахуйн нэгжийн шийдвэрийн дагуу, тухайн иргэн буюу аж ахуйн нэгжтэй тусгайлан байгуулсан гэрээний нөхцлийг үндэслэн бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдах эрхтэй бөгөөд ХААН Банк нь урьдчилан мэдэгдэлгүйгээр хэдийд ч уг бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөх буюу цуцлах эрхтэй.

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Энэхүү вэб сайт ашиглах нөхцөлд тусгасан аль ч заалт нь, холбогдох хуулинд үл зөвшөөрөгдсөн бол, хайхрамжгүй байдал, худал хуурмаг мэдээллээс үүдсэн үхэл, гэмтэл зэрэг хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

ХААН Банк нь энэхүү вэб сайт болон түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээний үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг зохих түвшинд авсан болно. Хэдий ийм боловч ХААН Банк нь холбогдох хуулийн хүрээнд, энэхүү вэб сайт буюу түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээний агуулга нь үнэн зөв, бүрэн бүтэн, хүртээмжтэй буюу Монгол улс ба бусад улс оронд ашиглахад зохимжтой хэмээх баталгаа (шууд болон шууд бус байдлаар) гаргахгүй бөгөөд амлалт, үүрэг хүлээхгүй.

ХААН Банк груп нь (холбогдох хуулийн хүрээнд) дараах нөхцлөөс үүдэн танд буюу гуравдагч талд учирсан аливаа хохирол, гэмтэл, эвдрэлд (дор дурдсан нөхцлөөс шууд ба шууд бусаар үүдсэн, үр дагавар бий болсон буюу хожим бий болохуйц, талууд урьдчилан таамагласан буюу, таамаглаж болохуйц) хариуцлага огт хүлээхгүй болно. Үүнд:

  • Та энэ вэб сайт, түүний аливаа хэсэг, түүгээр дамжуулан үзүүлж буй аливаа онлайн үйлчилгээг ашигласан (Хаан банк груп буюу түүнийг төлөөлөх гуравдагч этгээдийн үзүүлж буй)
  • ХААН Банк групын аливаа гишүүнээс шалтгаалан энэхүү вэб сайт буюу түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжгүй болсон буюу нэвтрэх явц саатсан
  • Энэхүү вэб сайт буюу түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүдэд буруу, худал мэдээлэл тавигдсан
  • Энэхүү вэб сайтын аливаа хэсэг, түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүд, энэ вэб сайтанд холбоос бүхий гуравдагч этгээдийн вэб сайтыг ашиглах боломжгүй байдал үүссэн
  • Аливаа гуравдагч этгээдийн вэб сайтын агуулгаас үүдсэн
  • Аливаа гэрээ, хэлцэл, амлалт үүрэг, тохиролцоо болон гуравдагч этгээдтэй байгуулсан аливаа хэлцэлд хамаарах таны үйлдэл буюу эс үйлдлээс үүдсэн
  • ХААН Банк групын аливаа гишүүнээс илгээсэн ямарваа нэг и-мейлийг та хүлээн аваагүй буюу таны илгээсэн аливаа и-мейлийг ХААН Банк групын аливаа гишүүн хүлээн аваагүйгээс үүдсэн

ХААН Банк груп нь ямарваа гэрээ хэлцэл (аливаа хохирол барагдуулах баталгаа, батламжийг оролцуулан), хариуцлага (хайхрамжгүй байдлаас үүсэх хариуцлагыг оролцуулан), хууль тогтоомжийн дагуу дор дурьдсанаас үүдэх хариуцлага хүлээхгүй:

  • Ашгийн алдагдал
  • Орлогын алдагдал
  • Урьдчилан тооцсон хадгаламжийн алдагдал
  • Мэдээллийн гажуудал буюу алдагдал
  • Гэрээ буюу алдагдсан боломжоос үүсэх хохирол

Нэр төрийн хохирол

Аливаа төрлийн онцгой шинжтэй хохирол, шууд бусаар үүссэн буюу үр дагавраас үүдсэн хохирол, түүнчлэн онцгой шинжтэй, шууд бусаар үүдсэн буюу үр дагавраас үүссэн хохиролд тооцож болохуйц дээр дурьдсан аливаа ( хязгаарлалтгүй) хохирол, урьдчилан таамаглаж буюу тодорхойлж болохуйц ба эс болохуйц, эсвэл энэхүү ашиглалтын нөхцлийг үйлдэх үед талуудын урьдчилан таамагласан буюу тодорхойлсон аливаа хохирол

Энэхүү вэб сайтаас татсан аливаа програмаас үүдэх эрсдлийг та өөрөө хариуцах бөгөөд энэхүү вэб сайт, түүгээр дамжуулан үзүүлэх онлайн үйлчилгээнүүдийг ашигласнаас үүдэлтэйгээр компьютерийн вирус, аливаа хортой програмаас шалтгаалан учирсан аливаа хохирлыг Хаан банк груп хариуцлахгүй.

Энэхүү вэб сайтад холбоос бүхий вэб сайтууд нь зөвхөн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд эдгээр сайтуудын агуулгын үнэн зөв байдал, түүнд тавигдсан мэдээлэл, материалаас шууд ба шууд бусаар үүдсэн аливаа хохирол, түүнчлэн эдгээр сайтуудын доголдлоос шууд ба шууд бусаар үүдсэн аливаа хохирлыг Хаан банк груп хариуцахгүй. Хаан банк өөрийн вэб сайтад бусад сайтуудтай холбоос үүсгэсэн нь эдгээр сайтуудад тавигдсан мэдээ материалыг хүлээн зөвшөөрөх буюу бодит байдлыг баталгаажуулах үндэслэл болохгүй.

ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БА АШИГЛАЛТ

Хуулиар хориглосноос бусад тохиолдолд энэхүү вэб сайтаар дамжуулан Хаан банкинд илгээгдсэн таны аливаа хувийн мэдээлэл/тоо баримтыг Хаан банкны Мэдээлэл хамгаалалт, нууцлалын бодлогын дагуу ашиглахыг та зөвшөөрч байна.

ХААН Банкны мэдээллийн хамгаалал, нууцлалын бодлогыг энэхүү баримтын төгсгөлөөс харж болно.

ХОХИРОЛ БАРАГДУУЛАЛТ

Та Хаан Банк групыг дараах нөхцлөөс үүдэн бий болох аливаа арга хэмжээ, хариуцлага, нэхэмжлэл, өр төлбөр, анз, алдагдал, шүүхийн зарга, зардлаас ангид байлгаж, үүссэн аливаа хохирлыг барагдуулахаа зөвшөөрч байна. Үүнд;

  • ХААН Банкны вэб хуудаст та нэвтэрсэн/вэб хуудсыг ашигласан ба/эсвэл өөр нэгэн хувь хүн буюу хуулийн этгээд таны нэр болон/эсвэл нууц үгийг (байгаа бол) ашиглан энэхүү вэб сайт буюу үйлчилгээг ашигласан
  • Та буюу аливаа бусад хувь хүн, хуулийн этгээд таны Хэрэглэгчийн нэр, нууц үгийг (байгаа бол) ашиглах замаар энэхүү вэб сайт буюу түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнд нэвтрэх/ашиглахдаа энэхүү Үйлчилгээний нөхцлийг зөрчсөн


 

НЭВТРЭХ ЭРХИЙН ХЯЗГААРЛАЛТ

ХААН Банк нь энэхүү вэб сайтын аль нэг хэсэг, вэб сайтаар дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүдэд таны нэвтрэх эрхийг хэдийд ч тодорхой шалтгаан дурьдах буюу дурьдалгүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр цуцлах эрхтэй болно.

НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

ХААН Банк нь энэхүү вэб сайтанд агуулагдах аливаа мэдээлэл, материал буюу вэб сайтаар дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүд, мөн энэхүү Үйлчилгээний нөхцлийг урьдчилж мэдэгдэлгүйгээр, өөрийн үзэмжээр хэдийд ч өөрчлөх эрхтэй болно.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ

Энэ вэб хуудас болон түүгээр дамжуулан үзүүлж буй онлайн үйлчилгээнүүдэд хамаарах бүхий л төрлийн оюуны өмчийн эрхийг (зохиогчийн эрх, барааны тэмдэг, мэдээллийн сан болон програм хангамжинд хамаарах аливаа зохиогчийн эрх) (бичвэр, график, холбоосууд болон аудиог оролцуулан)-ийг ХААН Банк груп ба түүнд лиценз олгосон талууд эзэмших бөгөөд ХААН Банкнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах , татан суулгах, бусдад тараах буюу хэвлэхийг хориглоно.

ХУУЛЬ

Вэб сайт ашиглах нөхцөл нь Монгол улсын хуулийн дагуу зохицуулагдах бөгөөд үүнээс үүдсэн аливаа маргаан [гагцхүү] Монгол улсын шүүхэд шийдвэрлэгдэнэ.

ХОЛБОО БАРИХ

Хаан Банкны вэб хуудсан дээрх “бидэнтэй холбоо барина уу” хэмээх нүдэн дээр даран электрон шуудангаар Хаан банктай холбогдож болно.

МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАЛТ БА НУУЦЛАЛЫН МЭДЭГДЭЛ

Энэхүү Мэдээлэл хамгаалалт ба нууцлалын мэдэгдэл нь гагцхүү энэ вэб сайтанд агуулагдах мэдээлэлд хамаарна. Хаан Банк таны хувийн нууцыг хүндэтгэх бөгөөд найдвартайгаар чандлан хадгалах болно.

Энэхүү вэб сайтаар дамжуулан таны ХААН Банкинд өгсөн мэдээллийг дараах байдлаар ашиглах болно. Үүнд: энэхүү вэб сайтаар дамжуулан таны хүсэлт гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, түүнчлэн ХААН Банкны бүртгэл мэдээллийг шинэчлэх, таны санхүүгийн хэрэгцээг тодорхойлох, зээлийн лавлагаа авах, зээлжих чадварыг тооцох, таны сонирхлыг татаж болох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зэрэг бусад зорилгоор ашиглаж болно.

Танаас зөвшөөрөл авсан буюу хуулийн болон бусад үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд дор дурьдсан хувь хүн, хуулийн этгээдээс бусад аливаа гадны этгээдэд таны хувийн мэдээллийг задруулахгүй:

  • ХААН Банк групт хамаарах бусад компаниуд (үүнд охин ба хараат компаниуд)
  • ХААН Банкийг хянах эрх бүхий төрийн, төрийн хагас оролцоотой, хууль хяналтын, зохицуулагч эрх бүхий байгууллагууд
  • Зээлийн лавлагааны байгууллагууд ба зээл эрсдэсэн тохиолдолд өр барагдуулах байгууллага

Таны мэдээллийг мэдээлэл цуглуулах зорилго хүчин төгөлдөр хугацаанд хадгална. Үүний эцэст мэдээлэл устгагдана. Ерөнхий журмын дагуу, мэдээллийг дээд тал нь 10 жил хадгална.

Та өөрийн хэрэглэгчийн нэр, нэвтрэх нууц үгийн нууцлалыг хамгаалах үүрэгтэй.

Интернет харилцаа

Системийн аюулгүй байдлыг хангах, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, гүйлгээг бүртгэх, шаардлагатай үед гэмт хэрэг буюу зүй бус үйлдлийг илрүүлэх, сэргийлэх үүднээс интернет харилцаа, тухайлбал өөрийн домэйнд орж, гарч буй вэб ба и-мейлүүдийг хянах эрхтэй болно.