Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан
Зээлийн Батлан Даалтын Сан (ЗБДС) нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах ашгийн төлөө бус байгууллага юм.
ХААН Банк нь тус сантай хамтран ажилаах гэрээ байгуулснаар барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд (“ЖДҮЭрхлэгч”) ЗБДСангаас батлан даалт гаргуулах боломжтой юм.

Батлан даалтын нөхцөл:
Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлдэг иргэд/аж ахуйн нэгжид дараах нөхцөлийн дагуу батлан даалт гаргана. 

Батлан даалт гаргах дээд хэмжээ: Нэг зээлдэгчид олгох төгрөгийн зээлийн 60 хүртэлх хувиас илүүгүй, нэг удаа батлан даалт гаргах дээд хэмжээ 500.0 сая хүртэл төгрөг.

Батлан даалт гаргах валют: Төгрөг

Батлан даалтын хугацаа: Зээлдэгч болон банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанаас хэтрэхгүй.

Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээний хураамж: Батлан даалт гаргуулсан эсэхээс үл хамааран 10’000 /арван мянга/ төгрөг.

Батлан даалтын шимтгэл: Батлан даалтын хугацаанаас хамааруулан дараах хувиар батлан даалт гаргасан хэмжээнээс тооцон 1 удаа авна. Үүнд:

  • 1 жил хүртэл хугацаанд - 1.0 %;
  • 1-2 жил хүртэл хугацаанд - 2.0 %;
  • 2-оос дээш жилийн хугацаанд - 3.0 %. 

Утас: 77002033

Вэб: www.lgf.mn