Kисс карт

ХААН Банк Монгол орныхоо ирээдүй болсон залуучууддаа зориулан шинэ загвар, шилдэг технологийн хослол "Кисс карт" багц бүтээгдэхүүнийг анх удаа нэвтрүүллээ.

КИСС БАГЦ

Кисс багц= Мэдрэгчтэй Кисс карт+ Мэдрэгчтэй төлбөрийн оосор + Лоялти үйлчилгээ + Ухаалаг мэдээ + Кибер банк + Имэйл-р хуулга хүргэх үйлчилгээ

  • Мэдрэгчтэй Кисс карт: Соронзон тууз болон богино долгионы чип бүхий мэдрэгчтэй төлбөрийн карт юм.
  • Мэдрэгчтэй Төлбөрийн оосор: Зөвхөн бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэх мэдрэгчтэй төлбөрийн хэрэгсэл. Та гар утасны болон түлхүүрийн  оосор болгон ашиглах боломжтой.
  • Лоялти үйлчилгээ: Харилцагч танд  тэмдэгтэй үйлчилгээний байгууллагад тодорхой хувийн хөнгөлөлттэйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг олгож байна. Та энд дарж лоялти үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Мөн та мэдрэгчтэй төлбөрийн хэрэгсэл ашиглах боломжтой байгууллагуудын жагсаалтыг энд дарж авна уу.
  • Интернэт банк: Зэрэглэл-2;
  • Ухаалаг мэдээ: 5000 төгрөгөөс дээш гүйлгээ бүрт таны гар утсанд мессежээр мэдээлэл очно.
  • Имэйл-р хуулга хүргэх үйлчилгээ: Танд сар бүр тогтмол картын дансны хуулга и-мэйлээр тань очих юм.

 

Мэдрэгчтэй карт гэж юу вэ?  

Мэдрэгчтэй буюу contactless төлбөрийн хэрэгсэл нь карт уншигч төхөөрөмжинд богино долгионоор мэдээллийг дамжуулснаар хамгийн богино хугацаанд гүйлгээ хийх боломж бүхий технологи юм.

Та   тэмдэг бүхий карт уншигч төхөөрөмжинд төлбөрийн хэрэгслээ 4 см-ээс бага зайд ойртуулахад гүйлгээ хийгдэнэ.

Харилцагч та доорхи данстай бол Кисс картыг авах боломжтой. Хэрэв та доорхи данс дээр карттай бол Кисс картаар сольж авах боломжтой бөгөөд та хоёр картаа давхар ашиглах боломжтой.

  • Цалингийн харилцах
  • Оюутан карт
  • Хугацаагүй хадгаламж
  • Иргэдийн харилцах

Кисс бүтээгдэхүүний шимтгэл хураамжийн ерөнхий нөхцөл:

 

Үйлчилгээний нөхцөл Хураамж
1 Дансны валют Төгрөг
2 Картын үнэ 10,000 ₮
3 Жилийн / сунгалтын хураамж -
4 Нөхөн авалт 10,000 ₮
5 Картын хүчинтэй байх хугацаа 5 жил
6 Дэд картын жилийн / сунгалтын хураамж 10,000₮
7 Дэд картын нөхөн авалт 10,000₮
8 Дэд картын тоо 2
9 ПОБ-р бэлэн мөнгө авах  200 ₮
10 АТМ-с бэлэн мөнгө авах /100,000₮ хүртэл/  150 ₮
11 АТМ-с бэлэн мөнгө авах /101,000₮-өөс дээш/ 200 ₮
12 АТМ-с шилжүүлгийн гүйлгээ хийх хураамж  100 ₮
13 АТМ-р дэлгэцээр үлдэгдэл шалгах -
14 АТМ-с баримт авах  50 ₮
15 Бусад дотоодын банкны АТМ-с бэлэн мөнгө авах  500 ₮
16 Бусад дотоодын банкны АТМ-р үлдэгдэл шалгах  100 ₮
17 Картын нууц дугаар теллерээр солиулах, сэргээлгэх 500 ₮ 
 

 

 

Төлбөрийн карт захиалах:

Харилцагч та өөрт ойр салбарт хандан дараах 2 хэлбэрээр картаа захиалан аваарай.

Энгийн захиалга:

  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт бөглөснөөс хойш 7 хоногийн дараа бэлэн болно.
  • Бэлэн болсон картаа тухайн захиалга өгсөн салбараас идэвхжүүлэн авна.

24 цагийн дотор авах боломжтой “Яаралтай төлбөрийн карт” захиалга:

  • Харилцагч та “Яаралтай төлбөрийн карт” захиалах хүсэлтэй бол төлбөрийн картын өргөдлийн маягт бөглөн “яаралтай” захиалгын хураамж 15,000₮ болон тухайн төлбөрийн картын үнэ тушаан захиална.
  • 24 цагийн дотор Барилагчдын талбайн зүүн талд байрлах ХААН Банкны “Туул оффис”-ын 1-р давхараас хүлээн аваарай.

Төлбөрийн карт авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх
  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт