Харилцагчийн мэдээллийн төв 1800-1917

Харилцагчийн мэдээллийн төв 1800-1917 нь банкнаас үзүүлж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг харилцагч танд өгч байна. Үүнд:

  1. Цахим банкны мэдээлэл /Мессеж банк, Мобайл банк, Интернэт банк, Fly карт, SMS pay, Ухаалаг мэдээ, Ухаалаг банк,  Телефон банк/
  2. Салбаруудын байршил, цагийн хуваарь, ажлын утасны дугаар
  3. АТМ-ын байршил
  4. Харилцах, хадгаламжийн бүтээгдэхүүн
  5. Зээлийн бүтээгдэхүүн, бүрдүүлэх материал
  6. Үйлчилгээний шимтгэл, хураамж
  7. Гадаад, дотоод төлбөр тооцоо
  8. Бүх төрлийн виза картын талаар
  9. Ханшийн мэдээ
  10. Мөн харилцагч таны санал, хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллаж байна.

Харилцагч та ХААН Банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн мэдээллийг манай сайтнаас мөн авах боломжтой. 

 Та манай Харилцагчийн мэдээллийн төв 1800-1917-оос дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Телефон банк үйлчилгээ. Үүнд:

А )    Хаясан, гээсэн картаа автоматаар хаах

Б )    Харилцах, хадгаламж, зээлийн дансны үлдэгдлээ шалгах

C)    ХААН Банкны данс хооронд гүйлгээ хийх

D)    Хэрэглээний төлбөрөө төлөх

  • Хэрэв та автоматаар “карт хаах” үйлчилгээг авахдаа оруулах өгөгдлүүдээ мэдэхгүй байгаа бол манай операторт хандаж хаалгаарай.
  • Гадаадын улсаас холбогдох тохиолдолд та 70071917 дугаарт шууд залгаарай.

Ажиллах цагийн хуваарь: 24 цагийн турш

Үнэ тариф: Энгийн утасны тарифаар

Холбогдох утас: 1800-1917

И-Мэйл хаяг: callcenter@khanbank.com