ТВ-Банк үйлчилгээ

Харилцагч та Skymedia IPTV үйлчилгээний хэрэглэгч бол интернэт банкаараа болон өөрт ойр байрлах дурын салбар, нэгжид очиж хүсэлтийн маягт бөглөн гэрээ байгуулснаар ТВ Банк үйлчилгээний хэрэглэгч болох боломжтой.

Тус үйлчилгээний хэрэглэгч болсноор танд банкны доорх үйлчилгээнүүдийг гэртээ зурагтаараа авч өөрийн алтан цагийг хэмнэх боломж нээгдэж байна. Үүнд:

  • ХААН Банкны данс хооронд шилжүүлэг хийх;
  • Дотоодын банк хоорондын шилжүүлэг хийх;
  • Ханшийн мэдээ харах;
  • Дансны үлдэгдэл шалгах;
  • АТМ болон салбар, тооцооны төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарийг харах.                 

“ТВ-Банк” үйлчилгээний давуу талууд:

  • Цаг алдалгүйгээр банкны үйлчилгээг гэрээсээ авах боломжтой;
  • Үйлчилгээнд  төгрөгийн харилцах, хугацаагүй хадгаламжийн дансаа бүртгүүлнэ;
  • Гүйлгээ хийсэн баримтаа өөрийн и-мэйл хаягтаа авч хүсвэл банкаар баталгаажуулах боломжтой. 

“ТВ-Банк” үйлчилгээг ашиглах заавар:

  • Эрхэм харилцагч та ТВ Банк үйлчилгээнд бүртгүүлэхдээ IPTV үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хийсэн гэрээнийхээ дугаарыг холбуулах; дансууд, үйлчилгээнд нэвтрэх 4 оронтой нууц үгийн хамт бүртгүүлнэ;
  • Холбуулсан дансуудаасаа аль нэгийг нь үйлчилгээний хураамж төлөх дансаар сонгоно;
  • Банк таны хураамж төлөх данснаас жилийн хураамжийг автоматаар татах бөгөөд хэрэв тухайн дансны үлдэгдэл төлбөр төлж хүрэлцэхгүй бол таны ТВ Банкны үйлчилгээ “Түр зогсоосон” төлөвт шилжих болно;
  • Зурагтныхаа “ТВ-Банк” цэсрүү нэвтрэн бүртгүүлсэн 4 оронтой Пин кодоо оруулж гүйлгээ хийх болон үлдэгдэл шалгах зэрэг үйлдлүүдээ хийгээрэй.  

 Үйлчилгээний хураамж:

ХААН Банк-ТВ Банк

Төгрөг

Гүйлгээний хураамж

Банк доторх

100 төг

Банк хооронд

300 төг

Хэрэглээний төлбөр төлөх

0        төг