Газар тариалангийн зээл

Зээлийн зориулалт

Газар тариалангийн зээл нь газар тариалан эрхлэгчдэд хөрөнгө худалдан авах болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, бусад шаардлагатай санхүүжилтийг хийх зориулалтаар олгогдоно.

Зээлийн төрөл
Газар тариалангийн зээл нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:
         1. Газар тариалангийн бичил зээл;
         2. Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зээл;
         3. Газар тариалангийн хөрөнгө оруулалтын зээл;
         4. Газар тариалангийн санхүүгийн түрээс. 

  Газар тариалангийн бичил зээл Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зээл Газар тариалангийн хөрөнгө оруулалтын зээл Газар тариалангийн санхүүгийн түрээс
Зээлийн хэмжээ 10 сая хүртэл төгрөг Зээлийн дээд хэмжээг бизнесийн цар хүрээ, хөрөнгө, санхүүгийн чадвараас хамааруулан тогтооно.
Зээлийн хугацаа 12 хүртэл сар 60 хүртэл сар
Зээлийн хүү* /сараар/  2.2%-1.7%
Зээлийн өргөдлийн хураамж  5000 төгрөг   
Зээл олгох үйлчилгээний шимтгэл  Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая төгрөг   

Тавигдах шаардлага:

Бизнесийн зээл хүсэгчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна. Дараах нэмэлт шаардлагыг тавина. Үүнд:

  • Хамгийн багадаа 2 жилийн хугацаанд газар тариалангийн бизнес эрхэлсэн туршлагатай байх;
  • Тариалах газар нь зээл хүсэгч, эсвэл хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр бүртгэгдсэн байх, эсвэл зээл хүсэгч нь тариалахтай холбоотой гэрээ хийсэн байх;
  • Банкны салбар, тооцооны төв байрлах орон нутагт жилийн дөрвөн улирлын ихэнх хугацаанд бодитойгоор оршин суудаг, оршин суух бүртгэлтэй байх;
  • Бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг түүхтэй эсвэл ирээдүйд бэлэн мөнгөөр борлуулалт хийж зээлийг буцаан төлөх бололцоотой байх;
  • Бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Газар тариалангийн бизнесээ заавал даатгуулсан байхыг шаардахгүй боловч даатгуулсан харилцагчдад зээл олгохыг чухалчлах.
     

Бүрдүүлэх материал:
Бизнесийн болон санхүүгийн түрээсийн бүрдүүлэх материалтай ижил байна. 

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 2.39% -1.89%