Платинум карт

Платинум карт нь хүндэт зочин, шилдэг харилцагч, итгэлтэй түншийн илэрхийлэл бөгөөд таны нэр төрийн баталгаа болно. Эрхэм харилцагч та Платинум картыг эзэмшиж, дэлхийн аль ч оронд дээд зэрэглэлийн үйлчилгээ аваарай.

Карт эзэмшигч та дараах үйлчилгээг аваарай. Үүнд:

Дээд зэрэглэлийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр

Дэлхий дахинд платинум виза картын гишүүн бүхий олон үйлчилгээний байгууллага байдаг. Та томоохон дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр авах, тусгай клуб болон зочид буудлуудад хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой.

Приорити пасс

Дэлхийн 100 гаруй орны 300 хотын 600 гаруй нисэх онгоцны буудлын vip хүлээлгийн танхимаар нислэгийн зэрэглэл үл хамааран хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх бүхий карт юм.

Консиерж үйлчилгээ

Платинум карт эзэмшсэнээр харилцагч аль ч оронд олон улсын нислэгийн тийз захиалах, аялал, жуулчлалын мэдээлэл, зөвлөгөө авах, зочид буудлын захиалга, автомашины түрээс, албан уулзалт зохион байгуулах гэх мэт олон тусгай үйлчилгээг утас, интернэтээр холбогдож, түргэн шуурхай, үнэ төлбөргүй авах боломжтой.

Цахим банк

Хүссэн үедээ дансаа хянах цахим банкны цогц үйлчилгээг танд санал болгож байна.

Хөнгөлөлттэй эмнэлгийн үйлчилгээ

Та ХААН Банкны олон улсын төлбөрийн картаар Солонгос улсын “Чэйл”, “Балгун сэсанг”, “BK” эмнэлэг, Сингапур улсын Раффлес эмнэлгүүдэд үйлчлүүлэн 10% хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.

Гадаадад зорчигчдын даатгал

Та гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалд хамрагдсанаар Монгол улсаас гадаад оронруу аялал жуулчлал, бизнес уулзалт, хурал зөвлөгөөн, семинарт оролцож буй тохиолдолд таны амь нас, эрүүл мэнд, хуваарьт нислэг хойшлогдсоноос үүдэх аливаа хохирол, даатгуулагчийн ачаа тээш, бичиг баримт алдагдах бүхий л эрсдэлээс бүрэн хамгаалагдана.

Картын ерөнхий нөхцөл:

Үзүүлэлт Шимтгэл, хураамж

1

Дансны валют

ам.доллар

2

Жилийн хураамж

250$

3

Карт нөхөн авалт

50$

4

Картын хүчинтэй байх хугацаа 

2 жил

5

Дансанд байлгах доод үлдэгдэл 

50$

6

Дансны үлдэгдэлд бодогдох хүү /жилийн/

1.0%

7

Дэд картын тоо

1

8

Дэд картын жилийн хураамж

250$

9

Дэд картын нөхөн авалт

50$

10

ХААН Банкны АТМ-с бэлэн мөнгө авах /100,000₮ хүртэл/

150₮

11 ХААН Банкны АТМ-с бэлэн мөнгө авах /101,000₮-өөс дээш/ 200 ₮

12

ХААН Банкны АТМ-р дэлгэцээр үлдэгдэл шалгах

үнэгүй

13

ХААН Банкны АТМ-р баримтаар үлдэгдэл шалгах

50₮

14

ХААН Банкны АТМ-р шилжүүлэг хийх

100₮

15

Дотоодын банкны АТМ-с бэлэн мөнгө авах

500₮

16

Дотоодын банкны АТМ-р үлдэгдэл шалгах

100₮

17

Олон улсад АТМ-с бэлэн мөнгө авах

1.5% (min 2$)

18

Олон улсад АТМ -р үлдэгдэл шалгах

500₮

19

Олон улсад бэлэн бус төлбөр тооцоо хийх

шимтгэлгүй

20

Пин код өөрчлөх*

үнэгүй

21

Пин код сэргээх**

500₮

 

Төлбөрийн карт захиалах:

Харилцагч та өөрт ойр салбарт хандан дараах 2 хэлбэрээр картаа захиалан аваарай.

Энгийн захиалга:

  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт бөглөснөөс хойш 7 хоногийн дараа бэлэн болно.
  • Бэлэн болсон картаа тухайн захиалга өгсөн салбараас идэвхжүүлэн авна.

24 цагийн дотор авах боломжтой “Яаралтай төлбөрийн карт” захиалга:

  • Харилцагч та “Яаралтай төлбөрийн карт” захиалах хүсэлтэй бол төлбөрийн картын өргөдлийн маягт бөглөн “яаралтай” захиалгын хураамж 15,000₮ болон тухайн төлбөрийн картын үнэ тушаан захиална.
  • 24 цагийн дотор Барилагчдын талбайн зүүн талд байрлах ХААН Банкны “Туул оффис”-ын 1-р давхараас хүлээн аваарай.

Төлбөрийн карт авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад пасспорт
  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт

*Зөвхөн ХААН Банкны АТМ дээр пин кодоо өөрчлөх боломжтой.

**ХААН Банкны салбарт хандаж пин кодоо сэргээнэ.