Нэмэлт үйлчилгээ

Свип үйлчилгээ

Харилцагчийн Монгол орон даяар байрших борлуулалт, үйлчилгээний салбар, нэгжүүдийн орлогыг нэгдсэн төв дансанд автоматаар төвлөрүүлж, бэлэн мөнгө нь бизнесийн хэрэгцээт үйл ажиллагаанд цаг алдалгүй зарцуулагдах боломжийг олгодог үйлчилгээ юм.

Үйлчилгээний давуу тал

ХААН Банкны хот, хөдөөд байрших олон салбар, тэдгээрийн онлайн сүлжээ нь энэ үйлчилгээг найдвартай шуурхай явуулахад хамгийн тохиромжтой тул бусад ямар ч банкнаас давуу талтай.

- УБ болон орон нутагт олон салбартай байгууллагуудад нэн тохиромжтой.

- Олон салбар, нэгжүүдийнхээ орлого, зарлагыг өдөр бүр хянах, зарцуулах, удирдах өргөн боломжтой.

- Өдөр тутмын бизнесийн орлогыг хэрэгцээт дансанд шуурхай төвлөрүүлнө.

- Үйлчилгээний үнэ шилжүүлэг нь гуйвуулгын хураамжаас хямд. 

 

Жагсаалтаар гүйлгээ хийх үйлчилгээ

Банк харилцагчтай гэрээгээр тохирсны дагуу нэг ба түүнээс дээш тооны гүйлгээний жагсаалтыг хүлээн авч бэлэн бус гүйлгээ хийх үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээгээр дамжуулан дараах төрлийн бэлэн бус гүйлгээг хийх боломжтой. Үүнд:

- Банкны дотоодын шилжүүлгийн гүйлгээ

- Банк хоорондын шилжүүлгийн гүйлгээ

- Валют арилжааны гүйлгээ /бэлэн бус/

- Олон улсын гүйлгээ

Шимтгэл, хураамжийн нөхцөл:

Д/д Сард хийгдэх гүйлгээний тоо Сарын хураамж/төг/
1 2-50 10,000
2 51-100 20,000
3 101-150 30,000
4 151-250 50,000
5 251-500 100,000
6 501-ээс дээш Гүйлгээ тутмаас 200

 

Цүнхээр мөнгө хураах үйлчилгээ

Үйлчилгээний гэрээ байгуулсан харилцагчийн бэлэн мєнгийг гэрээнд заасны дагуу тогтсон цаг хугацаанд очин хүлээн авч, гадны аливаа эрсдлээс хамгаалан тээвэрлэж, тухайн харилцагчийн дансанд найдвартай байршуулах үйлчилгээ юм. Үйлчилгээний шимтгэл, хураамжийн нөхцөл дараах 2 төрөл байна. Үүнд:

• Цүнхээр мєнгє хурааж тээвэрлэсэн нийт мєнгєн дүнгийн 0.1-0.3%

• Банкнаас харилцагчийн мєнгє хураах цэг хүртэл, мєнгє хураах цэгээс банк хүртэлх км тутамд 900 - 1000 тєгрєг

 

Тодорхойлолт, хуулга гаргах

Харилцагчийн хүсэлтээр байгууллагаас ирүүлсэн албан тоотыг үндэслэн дансны үлдэгдэл, ХААН Банкинд данстай эсэх, зээлийн үлдэгдэлтэй эсэх бүх төрлийн тодорхойлолт болон дансны гүйлгээний талаарх мэдээллийг гаргаж өгөх үйлчилгээ юм.

Шимтгэл, хураамжийн нөхцөл:

Үйлчилгээний төрөл Хураамж
 Дансны хуулга гаргах /1 нүүр/ Үнэгүй
Дансны тодорхойлолт Тодорхойлолт 3,000 төг
Дансны үлдэгдэлтэй тодорхойлолт 5,000 төг
Данс нээгдсэнээс хойш 14 хоногийн дотор энэхүү тодорхойлолтыг авч байгаа бол Нэмэлт 30,000 төг
Архиваас баримт шүүлгэн хуулбарлаж авах 1 жил хүртэлх хугацааны лавлагааг авахад 3,000 төг
1 жилээс өмнөх лавлагааг авахад 10,000 төг