Даатгалын зуучлалын үйлчилгээ

ХААН Банк нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2013 оны 08 дугаар сард авч Монголд анх удаа банк, даатгалын цогц үйлчилгээг орон даяар байрлах 540 салбар, нэгжээрээ дамжуулан харилцагчиддаа хүргэн ажиллаж байна.


Даатгал гэж юу вэ?
Ирээдүйд учирч болох тодорхойгүй их хэмжээний алдагдлаас сэргийлэхийн тулд өнөөдөр тодорхой бага хэмжээний алдагдал \хураамж\ хүлээхийг даатгал гэнэ. Өөрөөр хэлбэл, даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.
 

Даатгалын үнэлгээ гэж юу вэ?
Даатгалын зүйлийг даатгуулах үнэ буюу даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөр олгохдоо тухайн даатгалын зүйлийг зах зээл дээрээс худалдан авах, засварлахад төлөх үнийг хэлнэ.
 

Даатгалын хураамж гэж юу вэ?
Даатгагдах эрсдэлийн үнэлгээний мөнгөн хэлбэр, хүлээн авч буй  эрсдэлийн үнэ болон даатгалын үйл ажиллагаа явуулах зардлын нийлбэр. 
 

Даатгалын тохиолдол гэж юу вэ?
Даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх буюу хохиролд хүргэж байгаа таагүй үйл явдлыг хэлнэ.
 

Нөхөн төлбөр гэж юу вэ?

Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас олгох мөнгөн хөрөнгө.


Бид салбартаа тэргүүлэгч 10 даатгалын компанитай хамтарч ажилладаг бөгөөд харилцагч та бүхэн албан журмын болон сайн дурын даатгалуудаас сонгон даатгуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг та өөрт ойр байрлах ХААН  Банкны салбарт хандах буюу Харилцагчийн мэдээллийн төв 1800-1917-д холбогдоно уу.

Эд хөрөнгийн даатгал

Бүх төрлийн / үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм, хүнд даацын тээврийн хэрэгсэл гэх мэт/ эд хөрөнгийг учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах ба даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэлүүд хөрөнгөд тань учирсанаас үүдэлтэй санхүүгийн хохирлыг Даатгалын компани нөхөн төлөх даатгалын хэлбэр юм.

Дэлгэрэнгүй


Тээврийн хэрэгслийн даатгал

Та тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын машинтай мөргөлдөх, шүргэлцэх зэргээр зам тээврийн осол гаргах мөн зогсоол дээр тавьсан үед хэн нэг нь таны машиныг сэвтээж гэмтээх, хулгайд эд ангиа алдах зэргээр таны автомашинд учирсан хохиролд нөхөн төлөр авах болно. Та тээврийн хэрэгслээ зах зээлийн үнэлгээгээр үнэлэх ба өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн даатгалыг сонгох боломжтой.

Дэлгэрэнгүй


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх замаар жолооч танаас гэнэтийн, тооцоолоогүй их хэмжээний зардал гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн эх үүсвэр бий болгох, мөн уг осолд холбогдсон хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой юм.

Дэлгэрэнгүй


Гэнэтийн ослын даатгал

Даатгуулагч аливаа гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон бүр алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгох, амь насаа алдсан тохиолдолд даатгалын компаниас нөхөн төлбөр олгох юм.

Дэлгэрэнгүй