Үнэт зүйл хадгалах үйлчилгээ

ХААН Банк Монгол улсад анх удаа өндөр зэрэглэлийн хамгаалалттай Үнэт зүйл хадгалах үйлчилгээг нэвтрүүллээ.  Банкны өндөр хамгаалалтанд байх таны үнэт зүйлийг хадгалах хайрцаг нь таны хурууны хээ, нууц үг болон түлхүүр зэргээр давхар баталгаажигдан хамгаалагдах юм.

Үнэт зүйл хадгалах үйлчилгээ нь таны бичиг баримт, үнэт зүйлс, үнэт метал, нөхөн сэргээх эсвэл орлуулах боломжгүй эд зүйлс, мөнгөн хөрөнгө зэргийг гал, усны аюул болон хулгайд алдахаас найдвартай сэргийлэх хамгийн баталгаатай арга зам юм. ХААН Банк таны үнэт эд зүйлсийг хамгийн найдвартайгаар нууцлалын өндөр зэрэглэтэйгээр хадгалан хамгаална.

Үнэт Зүйл Хадгалах Үйлчилгээний давуу тал

  • Хайрцаг нь гал тvймрийн аюул ус, шороо нэвтрэхээс бvрэн хамгаалагдсан;
  • Үнэт зүйл хадгалах хайрцаг байрлуулсан өрөө нь стандартын шаардлага хангасан хана, хаалгатай;
  • Аюулгvй байдлын стандартад бvрэн нийцсэн орчин vеийн 24 цагийн дохиолол хамгааллын систем, харуул хамгаалалттай.
  • Банкны ажиллах цагийн хуваарийн дагуул та хэдэн ч удаа хайрцагаа ашиглаж болно;
  • Та үнэт зүйл хадгалах хэдэн ч хайрцаг эзэмших боломжтой;
  • Хайрцгийг хамтран эзэмшиж, итгэмжилж болно;

 Үйлчилгээний хураамжийн нөхцөл:

 

Хайрцагны хэмжээ  /мм-ээр/ өргөн 245, урт 550

Хадгалуулах хугацаа

   

1-ээс 30 хүртэл хоног

31-180 хүртэл хоног

181 хоногоос дээш

1

Өндөр 65 мм

500 төгрөг

400 төгрөг

300 төгрөг

2

Өндөр 118 мм

600 төгрөг

500 төгрөг

400 төгрөг

3

Өндөр 220 мм

700 төгрөг

600 төгрөг

500 төгрөг

Түлхүүрийн барьцаа

100,000 төгрөг

Түлхүүр үрэгдүүлсний торгууль

100,000 төгрөг

Үнэт зүйл хадгалах хайрцаг эзэмшихийг хүсвэл:

Иргэн бол:

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
  • Цээж зураг /сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан байх/
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримт

Хуулийн этгээд бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
  • Хадгаламжийн хайрцаг эзэмших тухай албан тоот /хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны мэдээллийг дэлгэрэнгүй тусгасан/
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримт

Санамж

Хадгаламжийн хайрцагт өндөр шатамхай тэсэрч дэлбэрэх, ууршимтгай, хорт бодис, мансууруулах бодис, өөрийн болон бусдын хадгаламжийн хайрцгийг гэмтээх зүйлс, галт зэвсэг, гэмт хэргийн үйл ажиллагаа, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжиг бүхий аливаа зүйлс хадгалахыг хориглоно.

ХААН Банк нь таны нууцлалыг нарийн чанд хадгална

Дэлэнгэрэнгүй мэдээллийг: 976-11-332333 (3550)