Нэмэлт үйлчилгээ

Хуримтлалын үйлчилгээ

Хуримтлалын үйлчилгээ нь харилцагч таныг мөнгөн хуримтлалтай болоход туслах зорилготой үйлчилгээ юм. Та өөрийн данснаасаа хуримтлал үүсгэж буй данс руугаа тодорхой давтамжтайгаар тогтмол мөнгөн дүнг автоматаар шилжүүлэх юм.

Давуу талууд:

- Энэхүү үйлчилгээ нь үнэ төлбөргүй.

- Төгрөгийн данснаас төгрөгийн данс руу, ам.долларын данснаас ам.долларын данс руу хуримтлуулах боломжтой.

- Сар бүр эсвэл өдөр бүр гэсэн сонголттойгоор мөнгөн хөрөнгөө шилжүүлж хуримтлалаа арвижуулах боломжтой.

- ХААН Банкны салбар, тооцооны төвүүд болон Интернет банкны "Үйлчилгээ" цэсээр хандан хуримтлалын үйлчилгээ авах боломжтой. Интернет банкны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Жич: Харилцагч та хадгаламжийн тооцоолуурыг ашиглан мөнгөн хуримтлалын тооцооллоо хийгээрэй.

 

ХААН Банкны чекийн үйлчилгээ

“ХААН Банкны чек” гэдэг нь харилцагч байгууллага болон иргэд ХААН Банк дахь харилцах данснаасаа бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийх зориулалтаар ашиглах үнэт цаас юм. ХААН Банкны чек эзэмшигч нь ХААН Банкнаас гаргасан чекээр үйлчлүүлэхээр гэрээ байгуулсан иргэд, байгууллага байх бөгөөд чекэнд чек хүлээн авагчийн овог, нэр, регистрийн дугаар, хүлээн авах мөнгөний дүн зэрэг тэмдэглэгдсэн байна.

Чекийн үйлчилгээ авах

Харилцагч байгууллага болон иргэд нь ХААН Банкны дурын салбар, нэгж дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж чекийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулснаар чекийн үйлчилгээний хэрэглэгч болох юм.

Чекийн үйлчилгээний давуу талууд:

  • Бэлэн мөнгөтэй харьцаж цаг алдахгүй.
  • Бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалагдана.

Чекийн үйлчилгээний нөхцөлүүд:

  • Чек эзэмшигч нь ХААН Банкинд харилцах данстай байна.
  • Банк харилцагчтай “Чекээр үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ”-г 2 хувь байгуулна.
  • Чек нь эзэмшигчид үлдэх хувь, хүлээн авагчид олгох хувь бүхий 2 хэсгээс бүрдэнэ.
  • ХААН Банкны чек нь чек дээр бичигдсэн огнооноос хойш хуанлийн 3 хоногийн дотор хүчинтэй.

 

Тодорхойлолт, хуулга гаргах

Харилцагчийн хүсэлтээр дансны үлдэгдэл, ХААН Банкинд данстай эсэх, зээлийн үлдэгдэлтэй эсэх бүх төрлийн тодорхойлолт болон дансны гүйлгээний талаарх мэдээллийг гаргаж өгөх үйлчилгээ юм.

Шимтгэл, хураамжийн нөхцөл:

Үйлчилгээний төрөл Хураамж
 Дансны хуулга гаргах /1 нүүр/ 100 төг
Дансны тодорхойлолт Тодорхойлолт 3,000 төг
Дансны үлдэгдэлтэй тодорхойлолт 5,000 төг
Данс нээгдсэнээс хойш 14 хоногийн дотор энэхүү тодорхойлолтыг авч байгаа бол Нэмэлт 30,000 төг
Архиваас баримт шүүлгэн хуулбарлаж авах 1 жил хүртэлх хугацааны лавлагааг авахад 3,000 төг
1 жилээс өмнөх лавлагааг авахад 10,000 төг