Эскроу дансны үйлчилгээ

Эскроу данс нь хэлцэл хийж буй талуудын хүсэлтээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг банкинд байршуулж, талуудын гэрээгээр тохирсон үүргийн биелэлтээс хамаарч аль нэгэн талд мөнгийг шилжүүлэхэд хоёр тал хяналт тавих боломжоор хангаж буй түр дансны үйлчилгээ юм. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө болон үнэ бүхий зүйл худалдан авах, худалдах хэлцлийн үед төлбөрөө эскроу дансанд байршуулснаар хоёр тал гарч болзошгүй эрсдэлээс хамгаалагдана.

Эскроу дансны үйлчилгээний давуу талууд:

  • Худалдан авагч, худалдагч талууд бүх төрлийн эрсдэлээс хамгаалагдана.
  • Үйлчилгээний хураамжийг худалдан авагч болон худалдагч хоёр тал гэрээгээр харилцан тохиролцож төлнө.

 Эскроу дансны үйлчилгээний хураамж, шимтгэл:

Гэрээний төрөл Төгрөг Ам.доллар Иен

Орон сууц худалдан авах гэрээ*

Худалдагч тал 20,000 20 1250
Худалдан авагч тал 20,000 20 1250
Бусад гэрээ Төлбөр авагч тал

0.1% (min 20,000, max 100,000)

0.1% (min 20, max 100)

0.1% (min 1250, max 6250)

Төлбөр төлөгч тал

0.1% (min 20,000, max 100,000)

0.1% (min 20, max 100)

0.1% (min 1250, max 6250)

* Нийтийн зориулалттай орон сууц, амины орон сууц, хашаа байшин нь “орон сууц” гэдэг ойлголтод хамаарах үл хөдлөх хөрөнгө болно.