Тээврийн хэрэгслийн даатгал

Та тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын машинтай мөргөлдөх, шүргэлцэх зэргээр зам тээврийн осол гаргах мөн зогсоол дээр тавьсан үед хэн нэг нь таны машиныг сэвтээж гэмтээх, хулгайд эд ангиа алдах зэргээр таны автомашинд учирсан хохиролд нөхөн төлбөр авах болно. Та тээврийн хэрэгслээ  зах зээлийн үнэлгээгээр үнэлэх ба өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцсэн даатгалыг сонгох боломжтой.


Тээврийн хэрэгслийн даатгалын хамтгаалалт:


ҮНДСЭН ЭРСДЭЛ:

  • Тээврийн хэрэгслийн осол (хөдөлгөөний болон хөдөлгөөний бус үеийн);
  • Байгалийн эрсдэл;
  • Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл (80%);
  • Хариуцлагын даатгалтай өөр жолооч жолоодох үед (80%);
  • Сантехникийн эрсдэл;
  • Гаднаас үүссэн гал дэлбэрэлт;

НЭМЭЛТ ЭРСДЭЛ:

  • Бүрэн хулгай /машин алга болсон нь цагдаагийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд/;
  • Жижиг хулгай /Жилийн хугацаанд нийт 100,000₮-н хязгаарлалттай/;
  • Дугуйнаас үүдэн гарсан хохирол /хөдөлгөөнд оролцож явах үед шовх үзүүртэй зүйлсээс болж хагарах/;
  • Толины хулгай /3 хүртэл тохиолдлыг хариуцна/;

Даатгал хийлгэхэд бүрдүүлэх материал:

  • Өмчлөгч, эзэмшигчийн бичиг баримт /Иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Даатгалын үнэлгээ /худалдан авсан, балансын үнэ/

Нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал:

  • Даатгуулагчийн өргөдөл, албан бичиг
  • Хохирлыг баталгаажуулах зураг
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
  • Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт
  • Хохирлыг тодорхойлох холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт, дүгнэлт /Жишээ нь Замын цагдаагийн газрын ослын дүгнэлт/
  • Хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, материал
  • Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар
  • Хохирлыг баталгаажуулах бусад баримт, материал