Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх замаар жолооч танаас гэнэтийн, тооцоолоогүй их хэмжээний зардал гарахаас урьдчилан сэргийлэх, санхүүгийн эх үүсвэр бий болгох, мөн уг осолд холбогдсон хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой юм.


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хамтгаалалт:

  • Зам тээврийн хөдөлгөөн оролцохдоо бусдын Амь нас
  • Зам тээврийн хөдөлгөөн оролцохдоо бусдын Эрүүл мэнд
  • Зам тээврийн хөдөлгөөн оролцохдоо бусдын Эд хөрөнгөнд учруулсан хохирол

Даатгал хийлгэхэд бүрдүүлэх материал:

  • Даатгуулагчийн жолоочийн бичиг баримт /Иргэний үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, жолооны үнэмлэх/
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Хамт жолоо барих жолоочийн бичиг баримт, мэдээлэл

Нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал:

  • Даатгуулагчийн өргөдөл, албан бичиг /маягтын дагуу/
  • Хохирлыг баталгаажуулах зураг
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
  • Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт
  • Хохирлыг тодорхойлох холбогдох мэргэжлийн байгууллагын акт, тодорхойлолт, дүгнэлт /Жишээ нь Замын цагдаагийн газрын ослын дүгнэлт/
  • Хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, материал
  • Холбогдогч жолооч нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар
  • Хохирлыг баталгаажуулах бусад баримт, материал