Гэнэтийн ослын даатгал

Даатгуулагч аливаа гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон бүр алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгох, амь насаа алдсан тохиолдолд даатгалын компаниас нөхөн төлбөр олгох юм.


Гэнэтийн ослын даатгалын хамгаалалт:

  • Гэнэтийн ослын улмаас амь насаа алдах
  • Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдах
  • Тахир дутуугийн зэрэглэл тогтоолгох
  • Зам тээврийн ослоос үүдсэн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Бүх төрлийн галын эрсдэл
  • Мал, амьтдын нөлөөллөөс үүдсэн эрсдэл
  • Гуравдагч этгээдээс үүдсэн бүх төрлийн эрсдэл

Даатгал хийлгэхэд бүрдүүлэх материал:

  • Даатгуулагчийн бичиг баримт /Иргэний үнэмлэх/

Нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал:

  • Даатгуулагчийн өргөдөл, албан бичиг
  • Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
  • Даатгагчийн нөхөн төлбөрийн маягт
  • Осол болон хохирлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, магадлагаа /цагдаа, гал команд, эмнэлэг, мөрдөн байцаах газар, цаг уурын хүрээлэн/;
  • Эмнэлгийн байгууллагын магадлагаа, бичгээр гаргасан дүгнэлт, шүүх эмнэлгийн дүгнэлт;
  • Эмчилгээний карт, эмнэлгийн хуудас;
  • Хохирлыг баталгаажуулах бусад баримт, материал

ХААН Банкны даатгалын зуучлалын үйлчилгээнд хамрагдсанаар:

  • Монгол орон даяар байрлах 538 салбараас өөрт ойр байрлах ХААН Банкнаас даатгалын үйлчилгээ авах
  • Банк, даатгалын үйлчилгээ болох Санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос авах
  • Даатгалын хамгийн таатай нөхцөлөөр даатгуулах боломжтой юм.