ХААН Банкны Кастодианы үйлчилгээ

ХААН Банк нь кастодианы үйлчилгээг харилцагч хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд болон үнэт цаас гаргагчдад олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн түвшинд үзүүлэхээр зорин ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, өмчлөх эрхийн бүртгэл, хөрөнгийн мэдээллийн нууцын хадгалалтыг чанд сахиж,  хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа удирдах,эдийн засгийн болон хөрөнгийн зах зээлийн мэдээллийг шуурхай авах, компаний үйл ажиллагаатай холбоотой болон кастодианы бусад үйлчилгээг авахад нь өөрийн зах зээлд эзлэх тэргүүлэгч байр суурь, дараах үндсэн давуу тал, хүчин зүйлсэд тулгуурлан олон улсын  шаардлага, стандартын дагуу үйлчилгээг үзүүлнэ.
 
-     Санхүүгийн зохицуулах хорооноос ХААН Банкны зах зээл дэх тогтвортой өсөлт, мэдээлэл технологийн дэвшилтэт шийдэл, мэдээллийн нууцлалын өндөр стандарт, ил тод байдал, компаний сайн засаглал зэрэг хүчин чадал, давуу талуудыг үндэслэн 2015 оны 1-р сард Кастодианы үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгосон.
-    ОХУ-ын дэвшилтэт санхүүгийн систем, програм хангамж нэвтрүүлэгч Диасофт ХХК-ий нийлүүлсэн Кастодианы системийг амжилттай суурилуулан, кастодианы бүх шатны үйл ажиллагааг автоматжуулсан. Үүнд, үнэт цаасны шилжүүлэг, гүйлгээ, төлбөр тооцоо, компаний үйл ажиллагаа, үйлчилгээ хураамж шимтгэлийн тооцоолол, үнэт цаас, хөрөнгийн бүртгэл, мөн Банкны үндсэн систем болон зах зээлд оролцогч гуравдагч талтай хийх системийн холболтууд орж байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан бөгөөд олон улсын чанартай сургалт, семинарт мэргэжил дээшлүүлж, туршлага хуримтлуулсан чадварлаг боловсон хүчин, мэргэжлийн баг ажиллаж байна.
-     ХААН Банк нь кастодианы үйлчилгээний хүрээнд харилцагчдынхаа хөрөнгө, мэдээллийн нууцыг чандлан сахиж, хөрөнгө оруулалтаа үр ашигтай удирдахад нь кастодианы найдвартай үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд зах зээлийн болон хууль эрх зүй, зохицуулалтын мэдээллийг тогтмол хүргүүлэхийн зэрэгцээ дараах кастодианы үндсэн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
 
Хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээ:
·         Үнэт цаас хадгалах үйлчилгээ
·         Үнэт цаасны төлбөрийн үйлчилгээ
·         Компаний үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ
·         Бэлэн мөнгөний удирдлагын үйлчилгээ
·         Тайлагнал
Хөрөнгө оруулалтын санд үзүүлэх үйлчилгээ:
·         Санд хөрөнгө оруулагчдын болон хөрөнгө оруулагчдын нэгж эрхийн тухайлсан бүртгэл
·         Цэвэр хөрөнгийн үнэлгээ тооцоолох
·         Сангийн хөрөнгө хадгалах, өмчлөх эрхийг баталгаажуулах
·         Хөрөнгө худалдаж авах, худалдах төлбөр тооцоог гүйцэтгэх
·         Компаний үйл ажиллагаатай холбоотой үзүүлэх үйлчилгээ
·         Тайлагнал
Үнэт цаас гаргагчид үзүүлэх үйлчилгээ:       
·         Төлбөрийн агентын үйлчилгээ

Хадгаламжийн бичиг бүртгэх үйлчилгээ