Орон сууцны ипотекийн зээл

  Орон сууцны ипотекийн зээл
Зээлийн хэмжээ: УБ хотод 100 сая хүртэл төгрөг, аймгийн төвүүд болон Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс сум, Зүүнхараа, Замын-Үүдэд байрлалтай бол 80 сая хүртэл төгрөг, бусад сумдад байрлалтай бол 40 сая хүртэл төгрөг.
Зээлийн хугацаа: 360 сар хүртэл
Урьдчилгаа төлбөр: 30%-иас доошгүй
Зээлийн хүү* /жилээр/ 8%
Зээлийн өргөдлийн хураамж: 15,000 төгрөг
Зээл олгох үйлчилгээний төлбөр: Олгосон зээлийн дүнгийн 1% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг

 Тавигдах шаардлага:

  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн Монгол Улсад оршин суудаг Монгол Улсын иргэн байх,
  • Үндсэн зээл хүсэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө орон сууцны зээл төлөгдөж дуусахуйуц байх
  • Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах;
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн/санхүүжүүлэх чадвартай байх,
  • Үндсэн зээл хүсэгч нь cүүлийн 1, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын  хугацаанд тухайн байгууллагад тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл үндсэн зээлдэгч нь тухайн бизнесийг сүүлийн 2 жилийн хугацаанд, хамтран зээл хүсэгч сүүлийн 6 сарын хугацаанд эрхэлсэн байх ёстой,
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбоотой зардлыг хариуцах,
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, мөн түүхгүй байх,
  • Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх орлого нь өрхийн татварын өмнөх орлогын 45%-иас хэтрэхгүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг
  • Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Гэрлэсэн эсэх лавлагаа ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Орлого, зарлага тодорхойлох баримтууд
  • Худалдах худалдан авах гэрээ/захиалгын гэрээний эх хувь
  • Барьцаа хөрөнгийн (худалдан авах орон сууц) бичиг баримтын хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн, эсвэл төлөх чадвартайг нотлох баримт

Орон сууцны ипотекийн зээлийн бүрдүүлэх материалын зааварчилгааг ЭНД дарж татаж авна уу /Бизнесийн орлоготой бол/

Орон сууцны ипотекийн зээлийн бүрдүүлэх материалын зааварчилгааг ЭНД дарж татаж авна уу /Цалингийн орлоготой бол/

* Зээлийн бодит өртөг /жилээр/ : 8.17%