Оюутны хөгжлийн богино хугацааны зээл

Зээлийн зориулалт:

Оюутны хөгжлийн зээл нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зориулагдана.

Зээлийн нөхцөл:

Зээлийн нөхцөл  Төгрөг
Зээлийн хэмжээ: Тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. 
Зээлийн жилийн хүү*: 5%
Зээлийн хугацаа:  12 хүртэл сар
Эргэн төлөлт:  Сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлнө

Тавигдах шаардлага:

  • ХААН банктай “Оюутны хөгжлийн зээл”-ээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан их, дээд сургуулийн оюутан байх;  
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх; 
  • Бакалаврын зэргийн үндсэн ангид суралцдаг эсвэл суралцахаар элссэн байх;
  • Үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин, тэтгэвэр эсвэл бизнесийн орлоготой гэр бүлийн гишүүн байх; 
  • Үндсэн зээлдэгч нь Эрх зүйн бүрэн чадамжтай буюу 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх; 
  • Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрч буй, эсвэл чанаргүй ангилалтай зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Шинээр элссэн оюутны хувьд ерөнхий шалгалтын оноо нь 400 болон түүнээс дээш, бусад оюутны хувьд голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
  • Бусад тавигдах шаардлага

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн өргөдөл;
  • Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  • Хамтран үүрэг гүйцэтгэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;
  • Бусад бүрдүүлсэн материалаар оюутны гэр бүлийн гишүүн эсэх нь баталгаажих боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулсан баримт;
  • Бусад баримт бичиг;

Зээл судлах салбар: 

ХААН банкны хэрэглээний зээл судалдаг бүх салбар нэгжээр дамжуулан "Оюутны хөгжлийн зээл"-ийг  судалж, олгоно.