Оюутны хөгжлийн урт хугацааны зээл

Зээлийн зориулалт:

Оюутны хөгжлийн зээл нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зориулагдана.

Зээлийн нөхцөл:

 

Зээлийн нөхцөл  Төгрөг
Зээлийн хэмжээ: Тухайн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй буюу нийт зээл нь бакалаврын зэргийн үндсэн ангийн 4-6 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй байна. 
Зээлийн жилийн хүү*: 5%
Зээлийн хугацаа:  12 хүртэл сар
Үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа:  Суралцах хугацаанд болон сургууль төгссөнөөс хойш 1 жилийн хугацаанд сар бүр хүү төлнө.

Тавигдах шаардлага:

  • ХААН банктай “Оюутны хөгжлийн зээл”-ээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан их, дээд сургуулийн оюутан байх;  
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх; 
  • Бакалаврын зэргийн үндсэн ангид суралцдаг эсвэл суралцахаар элссэн байх;
  • Үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалин, тэтгэвэр эсвэл бизнесийн орлоготой гэр бүлийн гишүүн байх; 
  • Үндсэн зээлдэгч нь Эрх зүйн бүрэн чадамжтай буюу 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх; 
  • Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрч буй, эсвэл чанаргүй ангилалтай зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Шинээр элссэн оюутны хувьд ерөнхий шалгалтын оноо нь 650 болон түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутны хувьд голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх;
  • Хамтран үүрэг гүйцэтгэгч нь цалингийн орлоготой тохиолдолд ХААН банктай хамтран ажиллах гэрээ/цалин/-тэй байгууллагын ажилтан бөгөөд цалингийн орлогоо ХААН банкны дансаар дамжуулан авдаг, тэтгэврийн орлоготой тохиолдолд тэтгэврээ сар бүр ХААН банкнаас авдаг байх; 
  • Бусад тавигдах шаардлага

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн өргөдөл;
  • Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  • Хамтран үүрэг гүйцэтгэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримт;
  • Бусад бүрдүүлсэн материалаар оюутны гэр бүлийн гишүүн эсэх нь баталгаажих боломжгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн гэдгийг баталгаажуулсан баримт;
  • Бусад баримт бичиг;

Зээл судлах салбар: 

ХААН банкны хэрэглээний зээл судалдаг бүх салбар нэгжээр дамжуулан "Оюутны хөгжлийн зээл"-ийг  судалж, олгоно.