И-КОММЕРС

И-Коммерс буюу интернэт худалдан авалт нь орон зай цаг хугацаанаас үл хамааран Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд онлайнаар төлбөр тооцоо хийх үйлчилгээ юм.  

Давуу тал:

  • Интернэтийн сүлжээ ашиглан орон зай цаг хугацаанаас үл хамааран Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд өөрийн үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүнийг  сурталчилж, 7/24  цагаар бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой.
  • Олон харилцагчдыг хамруулан бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой.
  • Цаг хугацаа хэмнэнэ.
  • Ажлын тогтсон цагийн хуваарьт баригдахгүй, хаанаас ч хэзээ ч  үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой.

Худалдан авагчийн хувьд:

  • Дэлгүүр, үйлчилгээний газраар орж цаг алдалгүй интернэтэд холбогдсон компьютерээс өөрийн хүссэн газраасаа бараа үйлчилгээгээ сонгох, захиалах боломжтой.
  • Бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалагдана.
  • Цаг хугацаа хэмнэнэ.
  • Интернэт ашиглан бараа бүтээгдэхүүн, бусад төрлийн үйлчилгээг  худалдан авах боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Харилцагч онлайнаар худалдан авалт хийхийн тулд И-Пин кодыг авах бөгөөд тус код нь зөвхөн ХААН Банкны карт эзэмшигч интернэт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар төлбөр тооцоо хийхэд зориулагдана. Харилцагч төлбөрийн карт тус бүр дээр И-Пин кодыг авах бөгөөд ХААН Банкны өөрт ойр АТМ-аас авах боломжтой.