КАРТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • Өөрийн төлбөрийн карт болон түүнтэй холбоотой мэдээллээ (картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV дугаар, Пин код, Гарын үсэг зэрэг) бусдад хэлэхгүй, дамжуулахгүй байх, нууцлан ашиглах
  • Банкнаас карт хүлээн авсан даруйд картны ард байрлах гарын үсэг бичих хэсэгт  өөрийн гарын үсгийг арилдаггүй үзгээр зурж, тэмдэглэн баталгаажуулах
  • Шинээр карт авсан бол картын ПИН кодоо яаралтай өөрчилж, картын мэдээлэлтэй ирсэн дугтуйг найдвартай устгах
  • ПИН код үүсгэхдээөөрийн хувийн мэдээллийг (утасны дугаар, төрсөн огноо, нэр гэх мэт) ашиглахгүй байх
  •  Карт болон ПИН кодоог хамтад нь хадгалахгүй байх, картан дээр болон өөр хаа нэгтээ ПИН кодоо бичиж тэмдэглэн хадгалахгүй байх
  • Нэг картын ПИН кодыг бусад карт, интернэт банк, цахим шуудан болон бусад зүйлсийн нэвтрэх нэр, нууц үг болгон ашиглахгүй байх
  • ПИН кодоо 6 сар тутамд шинэчилж  байх
  • Үйлчилгээний ажилтнуудад өөрийн ПИН кодоо хэлэхгүй байх, банкны ажилтан ямар ч тохиолдолд  таны картын ПИН кодыг асуух шаардлагагүй гэдгийг санах
  • Картаа гээсэн, хулгайд алдсан болон картын мэдээлэл алдагдсан даруйд банкинд мэдэгдэх, эсвэл интернэт банкны эрхтэй бол өөрөө картаа түр идэвхгүй болгох боломжтой. Утас: (+976- 1800- 1917, Цахим шуудан: callcenter@khanbank.com)