Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан зээл

Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан зээл

Энэхүү зээл нь Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчийн Оюу Толгойд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хүртэлх хугацааны санхүүжилтийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн юм. 

Бизнесийн зээлийн шугам (Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан)

Зээлийн зориулалт:  Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчийн Оюу Толгойд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх хүртэлх хугацааны санхүүжилтийн хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүн юм. 

Зээлийн нөхцөл: 

  Төгрөг
Зээлийн хэмжээ: Бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадвараас хамаарч уян хатан тогтооно. 
Зээлийн сарын хүү: 24 хүртэл сар 
Зээлийн хугацаа:

сарын 1.55% /Төгрөг/

сарын 1% /Ам.доллар/
Барьцаа хөрөнгө: 

Анхлан нийлүүлэгч - гэрээ 50%

Давтан нийлүүлэгч – гэрээ 70%
Зээл олгох үйлчилгээний шимтгэл:

Олгосон зээлийн 1% буюу 1.5 сая төгрөгөөс хэтрэхгүй, /0.5% буюу 1500 ам.доллараас хэтрэхгүй/.

 

Тавигдах шаардлага:

  • Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байх;
  • Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгч байх;
  • Гэрээний орлогыг ХААН Банкны дансаар хүлээн авахыг зөвшөөрсөн байх;
  • Оюу Толгой ХХК-тай бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гэрээ байгуулсан  байх;
  • Оюу Толгой ХХК-тай ханган нийлүүлэлт хийж байсан сайн түүхтэй, баталгаажих боломжтой байх /шинэ ханган нийлүүлэгчдийн хувьд энэхүү тавигдах шаардлага хамаарахгүй/.
  • Бусад тавигдах шаардлага нь энгийн бизнесийн зээлийн шугамын бүтээгдэхүүнтэй адил байна.

 

Бүрдүүлэх материал:

  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга;
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  • Зээл авах тухай ТУЗ-ийн зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол;
  • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь /Эх хувиар авч ирэх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг/;
  • Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд;
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд;
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотой хийгдсэн гэрээ хэлцэл;
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд;
  • Бусад (Зээлийн төрлөөс хамаарч нэмэлт материалшаардаж болно).

 

Нэмэлт бүрдүүлэх материал:

  • Хүчин төгөлдөр бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ;
  • Ханган нийлүүлэлт хийж байсан түүхийг баталгаажуулах баримтууд /Шинэ ханган нийлүүлэгчдийн  хувьд энэхүү шаардлага хамаарахгүй/.