Сургалтын төлбөрийн зээл

Зээлийн зориулалт 

Аттестатчилагдсан их, дээд сургууль, коллежийн дипломын, бакалаврын, магистрын болон докторын шатлалд суралцагчийн болон аттестатчилагдсан ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчийн сургалтын төлбөрийн хэрэгцээнд зориулан олгогдох зээл юм. Та бүхэн өөрийн хэрэгцээнд тохирох сургалтын төлбөрийн зээлийг ХААН банкны салбар тооцооны төвүүдэд хандан судлуулж авах боломжтой.  

1. Сургалтын төлбөрийн зээлийн нөхцөл (Сургуулийн батлан даалттай): 

 

Зээлийн нөхцөл  Төгрөг
Зээлийн хэмжээ: 1 жилийн сургалтын төлбөрийн 70%(сургуулийн тодорхойлолтын дагуу 100%)-иас хэтрэхгүй буюу 10.0 сая төгрөг 
Зээлийн сарын хүү*:  1.5% /жилийн 18%/ 
Зээлийн хугацаа:  12 хүртэл сар
Зээл олгох үйлчилгээний шимтгэл:  Олгосон зээлийн 1.0% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг

Тавигдах шаардлага:

  • Суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх зориулалттай байх,
  • Эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх,
  • Хамтран үүрэг гүйцэтгэгч шаардахгүй байж болно,
  • Урьдчилгаа төлбөрийг Банкин дахь дансандаа байршуулсан, эсвэл сургуульд Банкаар дамжуулан төлсөн байх,
  • Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг авсан байх, /Зээлийг бэлнээр олгохгүй/
  • Суралцагч нь тухайн сургуульд сүүлийн 1-с доошгүй жилийн хугацаанд суралцаж, тухайн ангиа амжилттай төгссөн, сургалтын төлбөрийн үлдэгдэл тооцоогүй байх.

 Бүрдүүлэх материал

  • Цахим үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
  • Суралцагчийн иргэний үнэмлэх/ төрсний гэрчилгээ;
  • Суралцагчийн сурлагын дэвтэр, үнэмлэх;
  • Зээлийн зориулалтыг тодорхойлох тухайн сургуулийн санхүүгийн тамга тэмдэг бүхий сургалтын төлбөрийн нэхэмжлэл;
  • Тухайн сургуульд суралцдаг, цаашид үргэлжлүүлэн сурах эсэх, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, батлан даалтад хамруулах эсэхийг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт.  

2. Сургалтын төлбөрийн зээлийн нөхцөл (Сургуулийн батлан даалтгүй): 

 

 

Зээлийн нөхцөл  Төгрөг
Зээлийн хэмжээ: 1 жилийн сургалтын төлбөрийн 70%-иас хэтрэхгүй буюу 10.0 сая төгрөг
Зээлийн сарын хүү*:  1.7% /жилийн 20.4%/ 
Зээлийн хугацаа:  12 хүртэл сар
Зээл олгох үйлчилгээний шимтгэл:  Олгосон зээлийн 1.0% буюу дээд хэмжээ 1.5 сая төгрөг
 

Тавигдах шаардлага:

  • Суралцагчийн сургалтын төлбөрийг төлөх зориулалттай байх;
  • Эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн байх;
  • Урьдчилгаа төлбөрийг Банкин дахь дансандаа байршуулсан, эсвэл сургуульд Банкаар дамжуулан төлсөн байх;
  • Сургалтын төлбөрийн нэхэмжлэхийг авсан байх, /Зээлийг бэлнээр олгохгүй/;
  • Суралцагч нь тухайн сургуульд сүүлийн 1-с доошгүй жилийн хугацаанд суралцаж, тухайн ангиа амжилттай төгссөн, сургалтын төлбөрийн үлдэгдэл тооцоогүй байх;
  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажиллаж байгаа; 
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх. 

 Бүрдүүлэх материал

  • Суралцагчийн иргэний үнэмлэх/ төрсний гэрчилгээ; 
  • Суралцагчийн сурлагын дэвтэр, үнэмлэх;
  • Зээлийн зориулалтыг тодорхойлох тухайн сургуулийн санхүүгийн тамга тэмдэг бүхий сургалтын төлбөрийн нэхэмжлэл;
  • Тухайн сургуульд суралцдаг, цаашид үргэлжлүүлэн сурах эсэх, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, батлан даалтад хамруулах эсэхийг тодорхойлсон сургуулийн тодорхойлолт;
  • Зээл хүсэгчийн сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг;
  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
  • Цалингийн орлоготой бол: Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга;
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Бусад орлогыг тодорхойлох баримтБарьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
  • Бусад банк болон ББСБ-аас авсан төлөгдөөгүй зээлийн өрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ, дансны хуулга/төлбөр төлсөн баримт. 

* Зээлийн бодит өртөг /сараар/ : 1.70% -1.90%