Төгрөгийн данстай Виза карт

Та төгрөгийн олон улсын виза карт эзэмшсэнээр Монгол орны өнцөг булан бүрт байрлах салбар, АТМ, картаар үйлчлэгч байгууллага (КҮБ)-аар дамжуулан банкны үйлчилгээг шуурхай авахын зэрэгцээ олон улсад төгрөгийн дансаараа бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээнд нэгдэж, дэлхийн аль ч оронд эрсдэлгүй, найдвартай санхүүгийн үйлчилгээ авах боломжтой. 

     

Давуу тал:

  • Төгрөгийн дансаараа дэлхийн аль ч улсын мөнгөн тэмдэгтээр хөрвүүлэн төлбөр тооцоо хийх боломжтой;
  • Өндөр нууцлал бүхий EMV чип технологоор хамгаалагдсан;
  • Дэлхийн аль ч улсад бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоо хийх боломжтой;
  • Байгууллага болон иргэдийн төгрөгийн харилцах, хугацаагүй хадгаламжийн дансанд холбогдоно;
  • Дэлхийн аль ч улсад тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн бэлэн мөнгөтэй болох боломжтой;

Төгрөгийн данстай олон улсын Виза картын нөхцөлүүд: 

Үйлчилгээний нөхцөл Энгийн Виза карт Алтан Виза карт Хувь хүний бизнес карт Байгууллагын бизнес карт
1 Картын үнэ - - - -
2 Жилийн / сунгалтын хураамж 10,000 ₮ 50,000 ₮ 10,000 ₮ 10,000 ₮
3 Нөхөн авалт 5,000 ₮ 10,000 ₮ 5,000 ₮ 5,000 ₮
4 Картын хүчинтэй байх хугацаа 5 жил 5 жил 3 жил 3 жил
5 Дэд картын жилийн / сунгалтын хураамж 5,000 ₮ 25,000 ₮ - 10,000 ₮
6 Дэд картын нөхөн авалт 5,000₮ 10,000₮ - 5,000₮
7 Дэд картын тоо 2 2 - Хязгааргүй
8 АТМ-с бэлэн мөнгө авах /100,000₮ хүртэл/  150 ₮  150 ₮  150 ₮ 150 ₮
9 АТМ-с бэлэн мөнгө авах /101,000₮-өөс дээш/ 200 ₮ 200 ₮ 200 ₮ 200 ₮
10 АТМ-с шилжүүлгийн гүйлгээ хийх   100 ₮  100 ₮ 100 ₮  100 ₮
11 АТМ-р дэлгэцээр үлдэгдэл шалгах  - - -
12 АТМ-с баримт авах  50 ₮  50 ₮ 50 ₮  50 ₮
13 Бусад дотоодын банкны АТМ-с бэлэн мөнгө авах 500 ₮  500 ₮  500 ₮ 500 ₮
14 Бусад дотоодын банкны АТМ-р үлдэгдэл шалгах 100 ₮   100 ₮ 100 ₮  100 ₮
15 Олон улсад АТМ-с бэлэн мөнгө авах 1.5% (min 2$) 1.5% (min 2$) 1.5% (min 2$) 1.5% (min 2$)
16 Олон улсад АТМ-р үлдэгдэл шалгах 0.5$ 0.5$ 0.5$ 0.5$
17 Картын нууц дугаар теллерээр солиулах, сэргээлгэх 500 ₮  500 ₮   500 ₮ 500 ₮

*Төгрөгийн картын хувьд олон улсын гүйлгээнд валютын ханшны эрсдэлийн шимтгэл нэмэгдэнэ.

Төлбөрийн карт захиалах:

Харилцагч та өөрт ойр салбарт хандан дараах 2 хэлбэрээр картаа захиалан аваарай.

Энгийн захиалга:

  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт бөглөснөөс хойш 7 хоногийн дараа бэлэн болно.
  • Бэлэн болсон картаа тухайн захиалга өгсөн салбараас идэвхжүүлэн авна.

24 цагийн дотор авах боломжтой “Яаралтай төлбөрийн карт” захиалга:

  • Харилцагч та “Яаралтай төлбөрийн карт” захиалах хүсэлтэй бол төлбөрийн картын өргөдлийн маягт бөглөн “яаралтай” захиалгын хураамж 15,000₮ болон тухайн төлбөрийн картын үнэ тушаан захиална.
  • 24 цагийн дотор Барилагчдын талбайн зүүн талд байрлах ХААН Банкны “Туул оффис”-ын 1-р давхараас хүлээн аваарай.

Төлбөрийн карт авахад бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх
  • Карт эзэмшихийг хүссэн өргөдлийн маягт