ПОС, Картын урамшуулал

ХААН Банкны 25 жилийн ойн хүрээнд “Уншуулах тутам Урамшуулал ИХ авна” уриатай картын урамшууллыг 2016.10.15-2016.12.31-ний хүртэл улс даяар зарлаж байна.

Манай банк нь харилцагчидаа урамшуулах ажлын хүрээнд бүх худалдааны төвүүд, дэлгүүр, ресторан, үйлчилгээний байгууллагууд зэрэг бусад газруудад байрлах ХААН Банкны ПОС машинаар ХААН Банкны картаараа худалдан авалт хийгээд тухайн худалдан авалтын үнийн дүнгийн 0.2%-ийг танд буцаан олгох болно.

Картын урамшуулал нь сард 1 удаа, сар болгоны 6-нд таны картын дансанд орох юм.

Картын урамшууллын нөхцөл:  

Картын төрөл Худалдан авалтын үнийн дүнгийн урамшуулал
1 Бүх төрлийн Энгийн classic карт 0.2%
2 Бүх төрлийн Бизнес карт 0.2%
3 Бүх төрлийн Алтан карт 0.2%
4 Платиниум карт 0.2%
5 Бүх төрлийн Кредит карт 0.5%