Асуулт хариулт

Интернет Банкинд нэвтрэх гэхээр Харилцагч эсвэл нууц үг буруу байна! гэсэн алдаа заагаад байна?

Та хэрэглэгчийн нэр буюу дансны дугаараа зөв оруулсан тохиолдолд дараагийн нүүр буюу Нууц үг оруулах хэсэг гарч ирэх ба хэрэглэгчийн нэрээ зөв эсэхийг дахин шалгана уу.

  • Хэрэглэгчийн нэр оруулах нүдэнд Банкнаас хүлээн авсан хэрэлэгчийн нэр буюу өөрийн дансны дугаараа бичих ёстой.
  • Харилцагч та өөрийн нэрээ бичвэл "Харилцагч эсвэл нууц үг буруу байна!" гэсэн хариу өгөх болно гэдгийг анхаарна уу.
  • Харилцагч Та Банкнаас олгосон нууц үгээ том жижиг үсэгтэй эсэхийг сайн ялгаж оруулна уу. Хэрэв нууц үгэнд том үсэг орсон байвал та томоор бичих ёстой гэдгийг анхаарна уу. Жишээ нь: Tab12345 гэсэн нууц үг байвал та эхний Т үсгийг нь бичихдээ компьютерныхаа гарны Shift товчлууртай цуг Т үсгээ дараад бусад үсэг тоонуудыг нь зүгээр оруулна уу.
  • Мөн хэрэв та 3 удаа нууц үгээ буруу оруулсан тохиолдолд таны нууц үг түр хаагддаг болохыг анхаарна уу.

Дансандаа хамтран ээмшигч хэрхэн нэмэх вэ?

ХААН Банкны Төлөөлөгч нар ажиллаж байгаа банкуудын салбар дээр гадаад паспортын хамт хамтран эзэмшигчийн овог нэр, регистрийн дуугаарыг мэдэн биечлэн ирж хамтран эзэмшигч нэмүүлэх хүсэлтээ гаргана. Хамтран эзэмшигч нь дансан дахь мөнгөн хөрөнгийг үндсэн эзэмшигчийн адил захиран зарцуулах эрхтэй болохыг анхаарна уу. (Дэвтэртэй данс бол хадгаламжийн дэвтэрээ авчирна уу)