Мэдээ
2016 / 12 / 01

Алтан дебит картын харилцах дансыг энгийн харилцах дансанд шилжүүлэх тухай

ХААН Банкны Алтан дебит карт эзэмшигчдийн анхааралд!  

ХААН Банк нь алтан картын бүтээгдэхүүний харилцах дансыг 2017 оны 1-р сарын 2-ны өдрөөс энгийн харилцах дансны бүтээгдэхүүнд шилжүүлж, хүү тооцохгүй болж буйг харилцагч та бүхэнд мэдээлж байна. Энэхүү өөрчлөлт нь Төгрөгийн данстай Алтан дебит Виза болон Алтан дебит ЮнионПэй картанд хамаарна.

Иймд Алтан дебит карт эзэмшигч эрхэм харилцагч та өөрт ойр ХААН Банкны салбарт биечлэн  ирж, 2017 оны 1-р сарын 2-ны өдрөөс өмнө гэрээгээ шинэчлэн байгуулахыг хүсэж байна. Заасан хугацаанд ирээгүй тохиолдолд гэрээний шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцон, шинэ нөхцөлийг 2017 оны 1-р сарын 2-ны өдрөөс мөрдөж эхлэхийг анхаарна уу.  

Та бүхэн асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарын утас эсвэл callcenter@khanbank.com хаягаар хандана уу.

ХААН Банкыг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа. 


Бусад мэдээ