Мэдээ
2016 / 12 / 14

Эрхэм харилцагчдын анхааралд

ХААН Банк нь үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Мастер Карт”-ыг ижил нөхцөлтэй өндөр нууцлал бүхий EMV чиптэй “Виза кредит карт” руу шилжүүлж буйг эрхэм харилцагч та бүхэнд мэдээлж байна. 

Иймд "Мастер Карт" эзэмшигч та бүхэн  2016 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө өөрт ойр байрлах салбарт хүсэлт гарган Мастер кредит картаа “Виза Кредит карт” -аар солиулж авахыг хүсэж байна.

Та бүхэн картаа заасан хугацаанд солиулж аваагүй тохиолдолд 2017 оны 1-р сарын 1 өдрөөс Мастер кредит картаар гүйлгээ хийгдэх боломжгүй болохыг анхаарна уу.

Харилцагч та бүхэн ХААН Банкны картын системд хийгдэж буй сайжруулалтыг ойлгон хамтран ажиллана уу.

Асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800- 1917 дугаарын утас эсвэл callcenter@khanbank.com хаягаар хандана уу.

ХААН Банкыг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа.


Бусад мэдээ