Мэдээ
2016 / 12 / 21

ХААН БАНКНЫ ТУЗ-ИЙН ШИНЭ ГИШҮҮН ТОМИЛОГДЛОО

ХААН Банкны хувьцаа эзэмшигч Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-ийг төлөөлөн ноён Жон Ло 2016 оны 11-р сараас ХААН Банкны ТУЗ-ийн гишүүнд томилогдлоо.

Ийнхүү ХААН Банк нь Банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ХААН Банкны ТУЗ-ийн шинэ гишүүн ноён Жон Ло нь байгууллагын банк болон хөрөнгө оруулалтын банкны чиглэлд 30 гаруй жил ажилласан  арвин туршлагатай банкир юм. Тэрээр ОУСК-ийн  Санхүүгийн Байгууллагуудын Группт Банкны мэргэжилтэнээр, Ситибанк болон Жи.Пи Морган зэрэг банкуудад Ази, номхон далайн бүс хариуцан удирдах түвшиний албан тушаалууд хашиж байсан.   

Ноён Жон Ло нь олон улсын тэргүүлэх мэргэшсэн менежментийн зөвлөх үйлчилгээний фирм болох Оливэр Виман компанид Ахлах зөвлөхөөр ажилладаг бөгөөд АНУ-ын Индиана мужийн Блүүминтон хотын Индианагийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

ХААН Банкны ТУЗ-д шинээр томилогдсон гишүүн ноён Жон Ло-д ажлын амжилт хүсье.

 


Бусад мэдээ