Мэдээ
2016 / 12 / 23

ХААН Банк 2016 оны “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагаа 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж ХААН Банк энэхүү арга хэмжээний хамгийн нэр хүндтэй буюу “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа.  

Улиран одож буй 2016 онд ХААН Банк “Хавдрын эсрэг үндэсний аян”, “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг уламжлалт төслүүдээ үргэлжлүүлэхээс гадна Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн “Нярайн сэхээн амьдруулах эмчилт эмчилгээний тасаг”-ийг завсарлан, иж бүрэн тохижуулж өгсөн зэрэг далайцтай ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь энэхүү  нэр хүндтэй шагналын эзэн болох үндэслэл болсон байна. 

25 жилийнхээ түүхийг бүтээж буй ХААН Банк 2007 оноос эхлэн ХААН Банк Сангаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө тэргүүлэх 6 чиглэлээр том жижиг болон үндэсний хэмжээний 300 гаруй төсөл хөтөлбөрийг 4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлээд байна.     

ХААН Банк нь санхүүгийн үзүүлэлт, банкны салбарт нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал зэргээрээ тэргүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаар ч мөн салбартаа төдийгүй нийт аж ахуйн нэгж байгууллагуудаа манлайлж энэхүү   нэр хүндтэй шагналыг 8 дахь удаагаа хүртлээ. 


Бусад мэдээ