Мэдээ
2016 / 12 / 27

Эрхэм харилцагчдын анхааралд

Харилцагч та төлбөр болон үйлчилгээний хураамж төлөх зорилгоор / хэрэглээний төлбөр болох цахилгаан, контор, СӨХ, кабель, интернэт, түрээсийн төлбөр, утасны төлбөр гэх мэт/  теллерээр дамжуулан Байгууллагын дансанд 5 сая хүртэлх төгрөгийн орлогын гүйлгээ хийх тохиолдолд 2017.01.02-ны өдрөөс эхлэн 200 төгрөгийн хураамжтай болж буйг үүгээр мэдээлж байна.

Хэрэглээний төлбөрөө төлөх бусад аргууд 

Харилцагч та өөрийн  цаг зав, зардлыг хэмнэх ХААН Банкны Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлээрэй.

  • Интернэт банк;
  • Мобайл банк;
  • Ухаалаг банк;
  • Телефон банк;
  •  И-Биллинг;
  •  Ухаалаг мэдээ. 

Та ХААН Банкны цахим банкны үйлчилгээг ашигласнаар банкны салбарт биечлэн ирэлгүйгээр хэрэглээний төлбөрөө хурдан, шуурхай шийдэх боломжтой. 

Харилцагч та яг одоо цахим банкинд бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны өөрт ойр салбарт нэг л удаа хандан хүсэлтийн маягт бөглөн цахим банкинд бүртгүүлэсэнээр хаанаас ч, хэзээ ч банкны үйлчилгээг авах боломжтой.

ХААН Банкыг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.


Бусад мэдээ