Мэдээ
2017 / 01 / 17

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

ХААН Банк 2017 оны 01-р сарын 16-ны өдрөөс “Хэрэглээний зээлийн аян”-аа эхлүүллээ.  Аяны хүрээнд харилцагч та зээлийн материалаа бүрэн бүрдүүлээд хэрэглээний зээлээ ажлын 8 цагт багтаан шуурхай аваарай. Хэрэглээний зээлд дараах зээл хамаарна.

  • Цалингийн зээл;
  • Лизингийн зээл /Автомашин, цахилгаан бараа, тавилга зэрэг бараа худалдан авах зээл/;
  • Тэтгэврийн зээл;
  • Малчны зээл;
  • Өрхийн зээл;
  • Хадгаламж барьцаалсан зээл тус тус  багтаж байна. 

Аяны хүрээнд та ахуйн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, компьютер зэргийг 36 сар хүртэл сарын хугацаатай лизингийн зээлээр авах боломжтой боллоо. Таны худалдан авах барааны үнийн дүн 3 сая хүртэл төгрөг байх тохиолдолд урьдчилгаа төлбөр 0%, 3 сая төгрөгөөс дээш дүнтэй бараа худалдан авах бол барааны үнийн дүнгийн 10%-ийн урьчилгаа төлбөртэй болж нөхцөл сайжирлаа.   

Та Хэрэглээний зээлийн аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл яг одоо 11-333030 дугаар болон Zeel@khanbank.com хаягаар холбогдоорой. Хэрэглээний зээлийн аян 2017 оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх тул та энэ хугацаанд ХААН Банкны өөрт ойр салбарт хандан зээлээ шуурхай аваарай. 


Бусад мэдээ